Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хууль бусаар загас агнажээ

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Жаргалант сумын ЗДТГ хамтран, Жаргалант сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ан амьтан агнах, барих, мод бэлтгэх тэдгээрийн гаралтай эд зүйлийг хууль бусаар худалдах, худалдан авах үйл ажиллагаанд шалгалт хийжээ.

Буянт сумын Нарийн гол багийн иргэн Н.Соёлбат Хар-Ус нуурын улсын тусгай хамгаалалттай газрын Халх бухат хэмээх газраас хууль бусаар загас барьж, 55- 39 ХОА дугаартай “Портер”-оор тээвэрлэж явсныг шалгалтынхан илрүүлсэн байна. Иргэн Н.Соёлбат Хар-Ус нуураас алтайн сугас загас 450 ширхгийг агнасан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн байна.


Т.САЙНБУЯН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.