Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цөмийн хаягдлын лабораторид түймэр гарчээ

 АНУ-ын Нью-Мексико муж улсад байдаг цөмийн хаягдал хадгалах газар дорх лабораторид энэ сарын 5-нд түймэр гарсан байна. Тэнд ажиллаж байсан бүх хүнийг гадагш нь гаргаж амжжээ. Тэгэхдээ заримд нь хордсон шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт хүргэсэн аж. Радио идэвхт хаягдал хадгалах туршилтын лабораторийн ажиллагааг түр зогсоожээ.

Түймрийн шалтгаан хийгээд учруулсан хохирлын талаар мэдээлсэнгүй. 600 метрийн гүнд, давстай агуйд ийм лаборатори байгуулах ажил 1970-аад оны сүүлчээр эхэлжээ. Гэлээ ч түүнийг тойрсон маргаан хүчтэй дэгдсэний улмаас лабораторийг 1999 онд л ашиглалтад оруулсан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.