Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЦАХИЛГААН СТАНЦУУД ХААЧИВ

Монголчууд “тэтгэвэр”- ийн станцууддаа “амь тариа” хийсээр олон жил гал залгуулж ирэв. “Тэтгэвэр”- т нь бүр суулгачихвал гэрэл, дулаан байхгүйгээс бид “хоолгүй” хонож, амьдрал маань бүрхэг болно. Сүүлийн арваад жилийн хугацаанд III, IV дулааны цахилгаан станцын зуухны шинэчлэлд 132 сая америк доллар, Дарханы дулааны цахилгаан станцад 15 сая евро, Дорнодын дулааны цахилгаан станцад 10 сая евротой тэнцэх хэмжээний хөрөнгө зарцуулжээ. Тайшир болон Дөр гөний усан цахилгаан станцыг нийт 66.5 сая доллараар босгов.

Төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй Говь-Алтай, Завхан аймагт гэхэд сүүлийн хоёр жилд 26 орчим тэрбум төгрөгийг зөвх өн дизелийн түлшний татаасанд өгч байгаа гэх. Түүн дээр Улаанбаатарын дулааны шугам сүлжээний шинэчлэл болон аймаг, сумын төвүүдийн цахилгаан дамжуулах шугамын жил бүрийн зардлыг нэмж тооцвол олон тэрбум долларт хүрч мэднэ. Хэрвээ дээрх мөнгийг “гал унтраах” зорилгод биш, дулааны цахилгаан станц барихад зарцуулсан бол үр дүнтэй байхсан. Гадаадын болон олон улсын санхүү гийн байгууллагын зээл, тусламжаар энэ мэтийг бүтээгээд амар сайхан амьдрах боломж гүй нь ойлгомжтой.

“Амь тариа” хийсэн ч цаашид амьдрах хугацаа хязгаарлагдмал тул шинэ, залуухан станцууд хэрэгцээтэй байгаа юм. Одоо эрчим хүчний хоёрдугаар ээлжийнхний үе ирж байна. Төр цахилгаан станцуудыг ихээхэн эрхлүүлж ирсэн со циализ мын баримжаатай цаг үе ард хоцорч энэ салбарт хувийн хэвшил хүч түрэн орж ирж буй нь сайн хэрэг.

Гэвч хэд хэдэн нүүрсний цахилгаан станц барих тухай ярьж эхэлсэн боловч одоо болтол таг чиг. Нийслэлд 300 МВт-ийн хүчин чадалтай эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг барих тухай яриа хоёр жилийн өмнөөс сонсогдсон. Хачирхалтай нь ТЭЗҮ-ээ хийгээгүй атлаа тендер зар лаж, бас ганц оролцогчтой гэх шалтгаанаар хойшлогдсон. Одоо Азийн хөгжлийн банкны дэмж лэгтэй гээр ТЭЗҮ-ийн урьдчилсан тооцоог хийж байгаа гэнэ. Өнөөгийн станцуудаа хэв тэрт орохоос өмнө барих эсэх нь ч эргэлзээтэй. Тухайн үед шийдсэн бол 2014 онд ашиглалтад орох байж. Хойшилж байгаагийн хэрээр хөгжлөөс хойш чангаана.

Өмнөговьд говийн бүсийн томоохон бүтээн байгуулалттай холбогдон үүсэж буй хэрэгцээг хангах зайлшгүй шаардлагын үүднээс Тавантолгойд 400 мВт цахилгаан станц барих төлөвл өгөөтэй аж. Ордын ажил эхлэх үед станцын суурь тавигдах гэнэ. Дизель станцаар амь зууж байгаа Завхан, Говь-Алтай аймгийн хэрэгцээг хангахын тулд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын уурхайг түшиглэн цахил гаан станц барьж, энэ хоёр аймгаар зогсохг үй Хөвсгөл аймгийн тодорхой хэс гийг хангах зорилттой байгаа.

Энэ ажил багагүй эсэрг үүцэлтэй тулсан ч эцэстээ галт тэрэг ямар ч байсан гараанаас хөдөлж 60 МВт-ын дулааны цахилгаан станц барих барилгын ажлаа эхлүүлж байгаа гэнэ. Ингэснээр олон жил харанхуй амьдарч байсан хоёр аймгийн иргэдэд гэрэл түгээх цаг ойртож байна. Зүүн бүсэд ураны орд, холимог металлын орд, төмрийн орд ашиглалтад орох үед 80 МВт-ын эрчим хүч ний хэрэглээ бий болох тул ийм хэмжээний дулааны цахилгаан станц шаардлагатай гэсэн хүсэлт яаманд ирээд байгаа гэсэн.

Харин Шивээ-Овоод баригдах 3600 МВт-ын цахилгаан станц бол манайд хамгийн томд тооцогдох төсөл юм. 660 сая тоннын нөөцтэй энэ ордод түшиглэн барих уг станц дотоодын хэрэгцээнд зориулан 300 орчим МВт эрчим хүч үйлдвэрлэж, үлдсэнийг нь экспортлохоор төлөвлөжээ. Одоогоор ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд уг станцыг ямар нөхцөлөөр барих тухайгаа тохирох юм гэсэн. Биднийг олигтой ажил хийж амжихгүй зүүрмэглэж суух зуур хил дагасан манай нүүрсний ордоос түүхий эдээ авч цахилгаан үйлдвэрлэх зорилгоор урд хөрш шинэ станцууд бариад эхэлсэн сурагтай.

Түүхий нүүрсийг маань импортолж авчихаад түүгээрээ эрчим хүч үйлдвэрлэн бидэнд зарах юм биш байгаа даа. Хоёрдугаар ээлжийнхнийг ажилд нь хурдан оруулахгүй бол “Эрчим хүчний хомсдол нүүрлэх цаг ойрхон” гэсэн олон улсын экспертүүдийн таамаглал ирэх жилээс биелж магадгүй. Хүн ам өсөж, барилга, орон сууц, үйлдвэрлэл, үйлчилгээ хүрээгээ тэлэх цагт хэрэглээ нь нийлүүлэлтээсээ хол давж, “ангайсан том ам”-ыг юугаар дүүргэх вэ гэж толгойгоо гашилгаж эхэлнэ. Зуун мянган айлын орон сууц барьж гэр хорооллынхноо амьдруулмаар байдаг. Гэвч эрчим хүч, дулааны шинэ эх үүсвэрийг шийдэхгүйгээр орон сууцны хороолол барих нь үлгэр гэнэ.

Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ, Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор байгуулна, уул уурхайгаа ашиглалтад оруулна гэх бүтээн байгуулалтын гоё гоё яриа бол бүр ч үнэмшил муутай. Угаасаа шинэ газарт эхлээд дэд бүтцээ, тэр тусмаа эрчим хүчний асуудлаа шийдэж байж дараа нь барих, босгох, үйлдвэрлэх ажлаа эхэлдэг зарчимтай. Харин манайд бол эсрэгээрээ, ямар ч тооцоо судалгаагүйгээр цаасан дээр бичээд л зүтгүүлчихнэ. Өөрийн нөөцөд суурилж, үүссэн хэрэгцээгээ хангах нь хамгийн боломж той хувилбар юм.

Одоогоор манайд тогтоогдоод байгаа эрчим хүчний түүхий эд болох нүүрсний батлагдсан нөөц 812.1 сая тонн гэж Ашигт малт малын газрын сайтад дурджээ. Эрчим хүчний нийт чадлыг тооцвол 79.8 хувийг нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд, 12.8 хувийг импортын цахил гаан, бусдыг нь сэргээгдэх эрчим хүчээр нөхөж буй. Дэлхийн жишгээр дулааны цахилгаан станцын нэг МВт-ын өртөг 1.0-1.8 сая америк доллар гэдэг. Стратегийн, бас эрсдэлтэй энэ салбарт төрийн ха лаас наас ийм хэмжээний мөнгө гаргах боломжгүй тул хөрөнгө оруулах сонир холтой хувийн хэвшлийг дэмжих нь зүйтэй болов уу.

Өндөр үнэтэй, торгуулийн хатуу нөхцөлтэй импортын эрчим хүчээр оросуудад дарамтлуулж, Хятад руу түүхий нүүрсээ зөөсөөр байх уу. Хаяанд ирсэн хямралыг хэрхэн шийдэж, сураг алдарсан станцуудаа хэзээ барих юм бол. Эрх мэдэлтнүүд станц барина гэсэн цаасаа шүүгээндээ цоожлоод мар т чихсан юм биш биз. Манайхан инженерийн шугам хүрэлцэхгүй газрыг дуудлага худалдаагаар зардагтай адил эр чим хүч байхгүй атлаа байшин барилга барина гэвэл зангууны үлгэр болох биш үү.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.