Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бизнес төв дүүрэг бүрт байгуулагдана

Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн үйлдвэрлэл эрхэлдэг өрх толгойлсон эмэгтэйчүүдэд “Бизнесээ амжилттай эхэлье” сургалт зохион байгууллаа.

Сар бүр явуулах энэхүү сургалт нь гэрээр үйлдвэрлэл эрхэлдэг иргэдэд бизнесийн онолын талаарх мэдлэг олгох, бизнесээ өргөжүүлж, ашиг орлоготой ажиллах мэргэжлийн зөвлөгөө өгөх зорилготой бөгөөд энэ удаа өрх толгойлсон 30 эмэгтэй оролцлоо.

Өнгөрсөн нэгдүгээр сараас үйл ажиллагаагаа эхэлсэн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв нь амжилттай суралцсан иргэдийг цаашид дэмжиж, хөнгөлөлттэй зээлд хамруулахаас гадна бие даан бизнесээ эрхэлж, зах зээлд байр сууриа олоход нь туслах юм байна.

Тухайлбал сургалтад амжилттай хамрагдсан дүүрэг тус бүрийн 10 хүнийг сонгон үйлдвэр үйлчилгээ явуулах хөнгөлөлттэй нөхцөлтэй ажлын байраар хангахаар төлөвлөж байгаа аж. Бизнесийн төвийг ирэх сараас дүүрэг бүрт барьж эхлэх бөгөөд иргэдэд түрээсгүй, зөвхөн гэрэл, цахилгааны мөнгө төлөөд үйлдвэрлэл эрхлэх боломжийг олгох юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.