Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЭЛЧИН САЙД Л.ДҮГЭРЖАВ МАКЕДОНИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Монгол Улсаас Македони Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав тус улсын Ерөнхийлөгч Георги Иванов-д 2014 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив.  Энэ үеэр Элчин сайд Л.Дүгэржав Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Македони Улсын Ерөнхийлөгчид уламжилж Монгол, Македони Улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. 

Ирэх жилүүдэд  хоёр улсын хооронд өндөр хэмжээнд төлөөлөгчид харилцан солилцох, Македони Улсад суралцах манай оюутнуудын тоог нэмэгдүүлэх, мөн Македони Улсаас Монгол Улсад суралцах хүсэлтэй оюутнуудыг суралцуулах, хоёр орны эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, Монгол Улсыг Македони Улсад, Македони Улсыг Монгол Улсад сурталчлах ажлын талаар болон  олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.