Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зөрчил гаргасан жолооч нарыг “хэлтрүүллээ”

 Цагаан сарын баяр болсонтой холбогдуулан нийслэлийн Замын цагдаагийн газар, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн шийдвэрээр шинийн 1, 2, 3-ны өдөр улаан гэрлэн дохио болон хурдны зөрчил гаргасан жолооч нарт торгуулийн хуудас хүргүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Гэхдээ энэ өдрүүдэд гаргасан зөрчлийн талаарх мэдээллийг мэдээллийн сангаас устгахгүй гэнэ. Одоогоор хэчнээн жолооч зөрчил гаргасан нь тодорхойгүй байна. Тэгвэл баярын өдрүүдээр нийслэлийн Замын цагдаагийн газрын 443 алба хаагч 214 цэгт хоёр ээлжээр үүрэг гүйцэтгэж, тэр дундаа гэр хорооллын гудамж замуудад хөдөлгөөний зохицуулалт хийж, түгжрэлийг бууруулахад онцгой анхаарч ажиллажээ.

Хөдөлгөөний ачаалал ихсэх үед урсгал сөрж явах зөрчил их гардаг тул Баянхошууны Хөтлийн зам, нэгдүгээр хорооллын арын зам, Хилчин хотхоны зүүн тал, Дарь эхийн уулзвар зэрэг хэдэн хэдэн байршилд хөдөлгөөний урсгал тусгаарлах хаалт байрлуулсан бол замын зорчих хэсэг нь эвдэрсэн Баянхошуу, III, IV хорооллын замыг шороогоор дүүргэж, тэгшилжээ. Түүнчлэн шинийн 2-нд нийслэлд их хэмжээний цас орсон тул III, IV хороолол, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Дарь эх зэрэг ачаалал ихтэй, өгсүүр замуудын халтиргаа гулгааг арилгаж, давс, бодис цацан шуурхай арга хэмжээ авчээ.


Б.СҮРЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.