Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ГОВЬ-АЛТАЙН ДАХИН СОНГУУЛИЙН АСУУДЛААР ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙЛЭЭ

  Энэ сарын 19-нд Говь-Алтай аймагт болсон дахин сонгуулийн талаар Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга Т.Гантулга, Х.Булгантуяа, тус намын Хэрэг эрхлэх газрын Намын байгуулалт, стратеги, төлөвлөлтийн газрын дарга А.Ариунзаяа, Хэвлэл мэдээлэл, технологийн газрын дарга Н.Дэмбэрэл нар хэвлэлийн бага хурал хийлээ.

Говь-Алтай аймгийн дахин сонгуульд ялагдсан шалтгаанаа тус намынхан Говь-Алтай аймгийн Монгол Ардын Намын дотоод эв нэгдэл, хамт олонч зарчим алдагдсанаас болсон гэж үзэж буй аж. Хамгийн сүүлд аймгийн намын хорооны даргыг  намын Удирдах зөвлөлтэй зөвшилцөлгүй сонгосон нь алдаа болсон гэдгийг ч хэлэв. Тиймээс тус аймгийн намын хорооны удирдлагад улс төрийн хариуцлага тооцож, асуудлыг зохицуулж ажиллахыг Монгол Ардын Намын баруун бүс хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатарт үүрэг болгожээ.   

Намын дотоод асуудлаас гадна санал хураалтын үеэр хэд хэдэн зөрчил гарсан байна. Эдгээр асуудлаар сонгуулийн тойргийн хороо болон аймгийн Цагдаагийн хэлтэст хандаад байгаа аж. Тухайлбал, Есөнбулаг зэрэг суманд АН-аас нэр дэвшигчид төрийн өмчит компанийг сонгуулийн сурталчилгаандаа ашигласан зөрчил гарчээ. Мөн Баян-Уул сумын гурван ч багт дахин сонгууль явуулах нөхцөл үүссэн байна. Нөгөө талаар Говь-Алтай аймгийн ард түмэн 2012 оны орон нутгийн сонгуулиар сонголтоо хийсээр байтал ард иргэдийн сонголтыг үл хүндэтгэн хөхөө өвлийн хүйтнээр дахин сонгууль явуулж байгаад шүүмжлэлтэй хандсан хүн олон байжээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нарын хүмүүс “Говь-Алтай аймаг хөгжье гэвэл АН-ыг сонго. Монгол Ардын Намыг сонговол Засгийн газраас дэмжлэг үзүүлэхгүй” гэх мэтээр сурталчилгаа хийсэн нь иргэдийн сонгох эрхэнд бүдүүлгээр халдсан хэрэг гэж үзэж буй аж.    Түүнчлэн Говь-Алтай аймгийн алтны ордуудыг ашиглах АН-ынхны сонирхол, УИХ-аар алтны татварыг бууруулж баталсан зэрэг олон үйл явц санаандгүй давхцаагүйг ч онцлов.   

МАХН-ынхан тус сонгуульд амжилттай оролцож, гуравдагч хүчний байр сууриа бататгалаа гэж тус намын удирдлага мэдэгдэж байгаа. Тэгвэл АН-ынхан МАХН-ыг “өөд татаж”, Монгол Ардын Намын саналыг хуваах технологиор сонгуульд оролцсон тухай ч хэллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.