Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Украины Засгийн газрыг буруутгалаа

Украинд болж буй мөргөлдөөний явцад хүчирхийллийн шинж илэрч, хоёр ч хүний аминд хүрснийг АНУ Төрийн Департмент албан мэдэгдэлдээ шүүмжилсэн байна. “Зөрчлийг шатлан өргөжүүлснээ больж, түгшүүртэй байдлыг намжаан, хүчирхийллээс татгалзахыг бид талуудад уриалж байна” гэж Төрийн Департментийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Мари Харф тэмдэглэв. Түүний хэлснээс үзвэл түгшүүртэй байдал нэмэгдэж буй нь Украины Засгийн газар улс төрийн яриа хэлэлцээ хийх чадваргүй, ардчиллын эсрэг хууль баталсантай шууд холбоотой юм байна. Түүнээс гадна “Барууны сектор” хэмээх хэт барууны бүлгийн түрэмгий үйл ажиллагаа байдлыг бүхэлд нь муутгаж, тайван тэмцлийн хүчин чармайлтыг үр дүнтэй болгож байгаа аж.

Сэтгүүлчид, энгийн хүмүүс рүү дайрч довтолж, түүгээр ч барахгүй тэднийг баривчлан саатуулж буйг Төрийн Департментийн мэдэгдэлд буруушаажээ. Украины Засгийн газрыг улс орондоо илүү аятай ирээдүй бий болгох алхмууд хийх, түүний дотор ардчиллын эсрэг чиглэсэн хууль тогтоомжоо хүчирхийлэлд буруутай хүмүүсийг Америкийн виз авах боломжгүй болгож, цаашид хүч хэрэглэхийг зогсоох нэмэлт арга хэмжээ авах болно гэж хатагтай М.Харф анхааруулсан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.