Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Экспортыг дэмжиж, импортыг орлох 1151 төсөл ирүүлжээ

Экспортыг дэмжиж, импортыг орлох зориулалттай үйлдвэрлэлийг дэмжихээр Засгийн газраас нэг их наяд төгр өгийг энэ онд зарцуулахаа мэдэгдсэн. Төсөл хүлээн авах хугацаа энэ сарын 17-нд дуусгавар болсон байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа энэ талаар мэдээлэв.

1151 төслийг иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн аж. Эдгээрийн 31 нь 500 сая төгрөгөөс бага, 728 нь 500 саяас 50 тэрбум хүртэлх, 30 нь 50 тэрбумаас дээш төгрөгийн үнийн санал ирүүлсэн юм байна. Харин 12 төсөлд шаардагдах мөнгөний хэмжээгээ бичээгүй байжээ.

1151 төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт хөрөнгийн хэмжээ төлөвлөсөн нэг их наядаас давж, бүр 9.8 их наяд төгрөгт хүрсэн гэнэ.

Төслийг хянаж, шалгаруулах Ажлын хэсгийнхэн ажилдаа оржээ. Дээрх төслийн 6.2 их наяд төгрөг нь импортыг орлох, үлдсэн нь экспортыг дэмжих бүтээгдэхүүн хийе гэсэн байна. Мөн 47 хувь нь шинэ бүтээгдэх үүн, 24 хувь нь одоо байгаа үйлдвэрлэлээ өрг өж үүлье гэсэн бол 30 орчим хувь нь шинээр ажлаа эхлэхийг хүсчээ. Ажлын хэсэг бүх төслийг хянаж шалгаруулсны дараа Засгийн газарт танилцуулна. Улмаар гуравдугаар сарын 15 гэхэд санхүүжилтийг Хөгжлийн банкнаас гаргаж эхлэх нь. Ерөнхий сайдаас сэтг үүлчид зарим зүйл тодрууллаа.

-Үйлдвэржилтэд нэг их наяд төгрөг зориулна. Үүний 360 тэрбум төгрөг нь “Чингис” бондын үлдсэн хөрөнгө. Бусдыг нь ямар эх үүсвэрээс босгох вэ?

-“Чингис” бондоос хөдөө аж ахуйн салбарыг дэмжихэд төсөвлөсөн 270 тэрбум төгрөг бий. Үүн дээр үлдэгдэл 360 тэрбум төгрөгөө нэмнэ. Үлдсэнийг нь “Самурай” бондоос санхүүжүүлэх юм.

-Энэ оны төсөвт долларын төгрөгтэй харьцах ханшийг 1380 төгрөгөөр тооцсон ч одоо 1700 давчихаад байна. Мөн шатахууны үнэ 40 төгрөгөөр нэмэгдлээ. Энэ бүгдээс эдийн засаг ямар хохирол учрах вэ. Үүний эсрэг ямар арга хэмжээ авч байна?

1151 төслийг санхүүжүүлэх гэж буй нь үнэ ханш, долларын өсөлтийн эсрэг авч буй арга хэмжээ шүү дээ.


 С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.