Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сербийн иргэн ял шийтгүүлэв

 Манай улсад ажиллаж байгаа гадаадын иргэд Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөний улмаас захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн тохиолдол цөөнгүй. Монгол залууст хэлний боловсрол олгохоор ирсэн Серби улсын иргэн Сава Прванов Синиса гэх 48 настай эр бусдын эд хөрөнгийг гэмтээж устгасан хэргээр тэнсэн харгалзах ялаар шийтгүүлжээ. Тэрбээр манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадаад хэлний “Рафлес интернэшнл институт”-д багшлахаар энэ оны нэгдүгээр сарын 14-нд ирсэн аж.

Улмаар тус сургуульд интерьер дизайны багш хийх болжээ. С.П.Синиса 2013 оны арваннэгдүгээр сарын 10-ны үдэш иргэн Э гэх эмэгтэйг машинаа зогсоолд тавьж байхад нь ирж, толийг нь хугалан, хаалгыг нь гэмтээгээд зогсохгүй, суудлын даруулгаар нь дарж боохыг завджээ. С.П.Сининса “Би найз эмэгтэйгээ хүлээж байгаад андуураад ийм хэрэг хийчихлээ. Тухайн үед нүдний шилгүй байсан учир автомашиныг нь сайн харж чадаагүй. Намайг битгий шоронд явуулаач” хэмээн мэдүүлжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд заасан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан аж.

Мөрдөн байцаалтын явцад Э-гийн автомашинд учирсан хохирол 233 мянган төгрөгөөр үнэлэгдсэн байна. С.П.Синиса хохирогчид 500 ам.доллар төлж хохирлыг нь барагдуулсан бөгөөд Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүх шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн гэдгийг нь харгалзан нэг жилийн тэнсэн харгалзах ял ногдуулжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.