Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН ДЭД САЙД Ц.ТУВААН ХБНГУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

 Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан тэргүүтэй ХАА-н салбарын төлөөлөгчид  2014 оны 1 дүгээр сарын 12-19-ний өдрүүдэд ХБНГУ-д ажлын айлчлал хийв. 

Дэд сайд Ц.Туваан ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо жил бүр зохион байгууллагддаг Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний “Ногоон Долоо Хоног” Олон Улсын үзэсгэлэн, олон улсын ХАА-н сайд нарын дээд хэмжээний 6 дугаар чуулга уулзалтанд Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн сайдын урилгаар оролцов.

Мөн тэрээр  Монгол-Германы хамтарсан "Тогтвортой газар тариалан" буюу "Загвар аж ахуйн төсөл"–ийн удирдах хорооны ээлжит хуралд оролцож, төслийн хүрээнд танилцах аялалыг  хийв. 

Дэд сайд Ц.Туваан нь 1 дүгээр сарын 16-ний өдрийн пүрэв гарагт ХХАА-н бүтээгдэхүүний "Ногоон долоо хоног" олон улсын үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн ажиллагааанд оролцож, энэ үеэр Холбооны Хүнс, хөдөө аж ауйн сайд Ханс-Петер Фрийдрихт бараалхаж, ХХХАА-н сайдаар томилогдсонд нь баяр хүргэв. Айлчлалын үеэр Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яамны парламентийн ТНБД, ноён Петер Блезертэй уулзаж, хоёр орны ХАА-н салбарын хамтын ажиллагааны тухай санал солилцов. Ялангуяа яам хооронд хэрэгжүүлж буй Монгол- Германы хамтарсан загвар аж ахуйн төслийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэн, төслийн шатны хоёрдугаар үед монгол малын удмын санг сайжруулах зорилгоор өндөр үржил шимтэй сүүний үнээг үржүүлэх, нутагшуулах чиглэлээр өргөжүүлэх талаар тодорхой саналууд солилцон, яриа хэлцээ хийв. 

Дэд сайд Ц.Туваан Холбоот Швейцарь Улсын  Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Лээманнтай Монгол дахь Щвейцарийн хөгжлийн агентлагаар дамжуулан бэлчээрийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай уулзалтыг хийв.  2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн баасан гарагт дэд сайд Бразил Улсын ХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, гадаад харилцааны нарийн бичгийн дарга, ноён Марсело Ферразтай хоёр талын уулзалт хийж,  хоёр   орны ХАА-н яам хооронд 2011 онд байгуулсан Санамж бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, мал аж ахуйг  дэмжих,   био-газ  үйлдвэрлэх, хамтарсан судалгаа хийх гэх мэт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ярилцав.  Энэ өдрийн орой ХБНГУ дахь Япон Улсын Элчин сайдын яамнаас зохиосон хүлээн авалтанд оролцож, арга хэмжээний үеэр тус улсын Хөдөө аж ахуй, ой болон загасны аж ахуйн сайд Ёшимаса Хаяашид бараалхан, Улаанбаатар хотноо энэ оны  6  дугаар сард зохион байгуулагдах НҮБ-ын ХХАА-н байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар хурлын урилгыг гардуулав. 

2014 оны 1 дүгээр сарын 18-ний өдрийн бямба гарагт дэд сайд Ц.Туваан нь Олон улсын Хөдөө аж ахуйн сайд нарын дээд  хэмжээний 6 дугаар чуулга уулзалтанд оролцов. Энэ удаагийн чуулга уулзалтаар нийт 77 орны ХАА-н сайд нар оролцож, "Хямралыг даван туулах- Хүнсийг баталгаажуулах" сэдвээр санал бодлоо солилцсон юм.  Айлчлалын үеэр Монгол- Германы хамтарсан "Тогтвортой газар тариалан" буюу "Загвар аж ахуйн төсөл"–ийн шугамаар ХААИС-ийн төлөөлөгчид германы Нийнбург хотод аялан, газар тариалангийн техникийн сургалтын төвд зочлож, үйл ажиллагаатай нь танилцав. Танилцах аялалын үеэр рапс боловсруулах хоршооллын нэгж, сүү, биогазын үйлдвэрлэлийн аж ахуйн туршлагтай танилцан, газар дээр нь судласан нь тус айлчлалыг илүү үр дүнтэй болгосон гэж үзэж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.