Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр Ц.Цогзолмаа сонгогдлоо

МАН-ын дэргэдэх НАМЭХ  ээлжит VI чуулганаа хийж, шинэ ерөнхийлөгчөө сонголоо. НАМЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Цогзолмаа, БСШУ-ны дэд сайд асан Б.Ундармаа  нар нэр дэвшин өрсөлдөж, Ц.Цогзолмаа, 64.9 хувиар ялалт байгуулжээ. Б.Цогзолмаа нь Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга,  Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч зэрэг хариуцлагатай албан тушаал хашиж байсан МАН-ын эмэгтэй лидерүүдийн нэг юм.  Ц.Цогзолмаа, Б.Ундармаа нарын нэрийг НАМЭХ-ны Удирдах зөвлөлөөс дэвшүүлж, намынхаа удирдлагад  танилцуулсан байна. 

НАМЭХ-ны чуулганд МАН-ын дарга М.Энхболд хоёулангийнх нь нэрийг санал болгожээ. Ингэхдээ тус нам аливаа сонгуульт болон томилгоот албан тушаалд өрсөлдөөний зарчмыг баримталж байгаатай холбон тайлбарласан байна.  НАМЭХ-ны өнөөдрийн  хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч  Д.Оюунхорол тайлан илтгэл тавьж, МАН-ын дарга М.Энхболд намын шинэчлэлийн бодлогоо танилцуулж, үг хэлсэн юм.

НАМЭХ-ны энэ удаагийн чуулганд эх орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 220 орчим төлөөлөгч оролцож байна. Чуулганаас дүрэмдээ өөрчлөлт оруулж, Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгох юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.