Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Кёкүшюзан Батбаяр Япон улсын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа

Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Япон улсын Гадаад хэргийн дэд сайд С.Кихара  Ерөнхий сайдын зөвлөх Д.Кёкүшюзан Батбаяртай уулзлаа.  Эдийн засгийн хурдацтай өсөлт, хөрөнгө оруулалтын ашигтай салбаруудаараа Монгол Улс олон улсын анхаарлын төвд байгааг Ерөнхий сайдын зөвлөх ярианыхаа эхэнд онцоллоо.

Тэрбээр “Вашингтон пост сониноос гаргасан жагсаалтаар 2014-2015 онд эдийн засаг нь хамгийн өндөр өсөх орнуудыг Монгол Улс 15 орчим хувиар өсөлттэй байх урьдчилсан төлвөөр тэргүүлсэн нь үүний жишээ юм. Энэ онд Шинэчлэлийн Засгийн газар дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд гол бодлогоо чиглүүлж байгаа, Японы зах зээлд борлуулсан “Самурай” бондын хөрөнгийг ч энэ чиглэлд зарцуулахаар төлөвлөсөн” гэлээ. 

Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхтэй дэмждэг бөгөөд өнгөрсөн жил хууль, эрх зүйн орчноо шинэчилснээр илүү таатай, тогтвортой орчин бүрдээд байна. Монголд хөрөнгө оруулах сонирхолтой Японы хувийн хэвшлийнхний саналыг хүлээн авч, харилцан ашигтай хамтран ажиллахад нь бүх талаар дэмжлэг үзүүлнэ гэдгээ Ерөнхий сайдын зөвлөх илэрхийллээ.  Ерөнхий сайд нар харилцан айлчилж, Монгол-Япон улс Стратегийн түншлэлийн харилцаанд шилжиж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлсэн 2013 он хоёр орны харилцаанд түүхэн үе байсныг Япон улсын Гадаад хэргийн дэд сайд С.Кихара тэмдэглэлээ. Тэрбээр мөн Монгол-Японы өнөөгийн түвшний идэвхтэй, найрсаг харилцаанд Д.Кёкүшюзан Батбаярын оруулсан хувь нэмрийг Японы ард түмэн ямагт үнэлэн хүндэтгэдгийг дурьдлаа. 

   Энэ мэт ажил хэргийн ярианаас гадна “Самурай” бондыг анх “Сумо” бонд гэж нэрлэхээр ярьж байсан, Япон улс “Спортын маргааш” нэртэй 2020 он хүртэлх 7 жилийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа зэрэг олон сэдвээр тэд эртний танилын хувьд халуун яриа өрнүүлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.