Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Л.БОЛД БНХАУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА

 Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 2014 оны нэгдүгээр сарын 16-21-ны өдрүүдэд тус улсад хийж буй албан ёсны айлчлалаа эхэллээ.  Айлчлалын эхний өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй албаны ёсны хэлэлцээ хийж, хоёр орны улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар хэлэлцэж ажил хэрэгчээр санал солилцов.

2014 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ойг тохиож байгаа бөгөөд хоёр тал энэ оныг Монгол, Хятадын найрсаг солилцооны жил болгон зарлаж байгаатай холбогдуулан “Найрсаг солилцооны жилийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр”-т гарын үсэг зурав. Мөн хоёр талын сэтгүүлчидтэй уулзаж тэдний сонирхсон асуултад хариуллаа.  БНХАУ-д хийж буй айлчлалынхаа эхний өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд тус улсын Олон улс судлалын хүрээлэнд зочилж, Монгол, Хятадын харилцааны өнөөгийн байдал болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-ний талаар “Хамтын хүчээр энх тайван, ирээдүйн төлөө” сэдэвт илтгэл тавьсан юм. Илтгэлтэй холбогдуулан тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид асуулт тавьж, санал, байр сууриа солилцов. 

Мөн өдрийнхөө орой Гадаад харилцааны сайд Л.Болд Хятадын төв телевиз CCTV-гийн сэтгүүлчид ярилцлага өгч, Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн асуудал болон хоёр орны харилцааны талаар сонирхсон асуултуудад хариулт өгсөн юм.  Түүнчлэн Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны хамт олонтой уулзаж ярилцав. 

Айлчлал үргэлжилж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.