Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Импортын 100 мянган тонн улаан буудайг татвараас бүрэн чөлөөллөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг улираан сонгох тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Мөн “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоол болон хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100 мянга хүртэл тонн улаан буудайг импортоор оруулахтай холбоотойгоор хэлэлцэж буй Гаалийн болон Нэмэгдсөн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудыг батлав. 100 мянга хүртэл тонн улаан буудайг импортоор оруулж ирэхэд гааль болон НӨАТаас бүрэн чөлөөлөх болж буй.

Энэхүү татварын чөлөөлөлт нь ирэх зургадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Энэ хооронд гурил үйлдвэрлэгч компаниуд тодорхой графикийн дагуу гурилын нөөц бүрдүүлэх улаан буудайг оруулж ирэх юм. Үүний дараа Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон дагалдан орж ирсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн үеэр МАН-ын бүлгээс эдгээр төслийг Байнгын хорооны ажлын хэсгийн санал, дүгнэлт гарсны дараа хэлэлцэх нь зүйтэй гээд тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг УИХын дарга хүлээн авсан юм. Гэсэн ч Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “УИХ дахь МАН-ын бүлэг Цагдаагийн албаны тухай багц хуулиар өмнө нь завсарлага авч байсан юм байна. Намын бүлэг нэг асуудлаар нэг л удаа завсарлага авах эрхтэй” гэж эсэргүүцсэн.

Өмнө нь УИХ-ын гишүүдийг хурууны хээгээр бүртгэх тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед цөөнхийн бүлэг тухайн өдрийн чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн бүхий л асуудлаар завсарлага авсны дотор Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл багтсан аж. Энэ асуудлаар УИХ-ын Тамгын газрын хуулийн хэлтсийнхнээс тайлбар авсны дагуу МАН-ын бүлгээс аваад байсан завсарлагыг цуцалсан юм. Ингээд Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон дагалдах төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан юм. Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж Тахарын алба шинээр байгуулж байгаагийн зэрэгцээ Цагдаагийн байгууллага мөн шинэ бүтцээр ажлаа эхлүүлээд буй. Энэ бүхэнтэй холбоотойгоор дээрх хуулиудыг батлах шаардлага үүсэж, Засгийн газраас эдгээр төслийг өргөн мэдүүлсэн юм. Үүнд, цагдаагийн алба хаагчдын эрх зүйн байдлыг дордуулахгүй, албандаа хандах, үнэлэмжийг бууруулахг үй, сэтгэл зүйд нь нөлөөлөхгүй байх нөхц өлийг бүрд үүлэхийн тулд Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуулийн дагуу 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн урьд хэрэглэж байсан цолыг хэвээр үлдээж, ёслолын хувцсан дээр зүүж хэрэглэхээр тусгасан.

Мөн хууль сахиулах үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомж батлагдах хүртэл хугацаанд цагдаагийн албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэхдээ биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх талаар зохицуулсан журам батлах юм.


 Б.УРАН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.