Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

СПОРТЫН САЙХАН БҮСГҮЙЧҮҮД

Спортын сайхан бүсгүйчүүд гэхээр уншигч таны санаанд үзэсгэлэнт Мария Шарапова, Ана Иванович эсвэл уран гулгалтын сайхан хүүхнүүд орох биз ээ. Тэгвэл энэ дугаартаа та бидний төдийлэн сайн мэддэггүй ч спортын талбарт ч, загварын тайзнаа ч гардаг сахиусан тэнгэрүүдийг танилцуулж байна.

АНТОНИЯ МИСУРА (САГСАН БӨМБӨГ)

Францын эмэгтэйчүүдийн Сагсан бөмбөгийн лиг болон Хорватын шигшээ багт хүчин зүтгэдэг Антонияг үзэсгэлэнт бүсгүй гэдэгтэй санал нэгдэх хүн олон бий. Шигшээ багийнхаа хамт Лондоны олимпод оролцсон түүнийг АНУ-ын спортын томоохон цахим хуудас bleacherrepport. com хамгийн хөөрхнөөр тодруулж байв. Мөн эрчүүдийн алдарт askmen. com-ын 2013 оны гоо бүсгүй шалгаруулах санал асуулгад хорват эмэгтэй 53-т бичигджээ.

МИВА АСАО (ЭЛСНИЙ ВОЛЕЙБОЛ)

Японд Миваг танихгүй хүн гэж үгүй. Түүний ачаар Наран улсад элсний волейбол сонирхогчид олширсон нь нууц биш. 27 настай Асао 2004 оноос мэргэжлийн тамирчин болсон бөгөөд түүнээс хойш зөвхөн тэмцээн уралдаанаас 14 сая доллар олжээ. Харин спортоос гадуурх орлогоороо улсдаа баячуудын тоонд ордог.

АЛАНА БЛАНЧАРД (СЕРФИНГ)

Аланаг серфингийн хатан хаан хэмээн нэрлэдэг нь оргүй биш. Өнөө цагийн далайн орнуудын хамгийн шилдэг тамирчны тоонд зүй ёсоор тооцогдох энэ эмэгтэй “Rip Curl” дотуур хувцасны нэрийн хуудас. Тэрбээр америкчуудын тачаангуй эмэгтэйчүүдийн тоонд байнга дээгүүр байрт жагсдаг.

ЖАКЛИН КАРВАЛЬО (ВОЛЕЙБОЛ)

Олимпийн хошой аварга Жаклиныг волейболын халуухан хүүхнүүдийн нэгд зүй ёсоор тооцдог. 186 см өндөр бразил бүсгүй нутгийнхаа эрэгтэйчүүдийн волейболын шигшээ багт данстай Эндрес Мурилотой хуримлаад удаагүй ба саяхан анхны хүүхдээ төрүүлжээ.

ЛАУРИН ИЙГЛ (МЭРГЭЖЛИЙН БОКС)

Мэргэжлийн боксчин Лауриныг харсан хүмүүс боксчин гэхээс илүүтэй загвар өмсөгч гэж таамаглах болов уу. Үнэндээ ч тэрбээр боксчин болохоосоо өмнө 2004 онд Олон улсын өсвөрийн мисс шалгаруулах тэмцээнд оролцож, титэм зүүж байлаа. Дөрвөн жилийн өмнөөс мэргэжлийн бокст хүч үзэхээр шийдэж, өдгөө 12 тулаан хийсний наймд нь ялаад байна.

 

Э.ТЭМҮҮЛЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.