Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа

Гадаад харилцааны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн (ДГХБОуудын ОУСТ) үйл ажиллагааг эхлүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү төслийн баримт бичигт Гадаад харилцааны сайд Л.Болд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Сезин Синаноглу нар өчигдөр гарын үсэг зурлаа.

Уг төвийг Улаанбаатарт байгуулснаар манай орны эдийн засаг, нийгмийн хөгжилд тус дэм болохоос гадна Монгол Улсад байгуулагдсан олон улсын Засгийн газар хоорондын анхны байгууллага болох юм. Далайд гарцгүй хөгжиж буй 31 улс байдаг ба дийлэнх нь буурай хөгжилтэй. Судалгааны төвийн зорилго нь Дэлхийн худалдааны байгууллагын яриа, хэлэлцээнээс ДГХБО-ууд үр ашиг хүртэх чадавхийг сайжруулах, ядуурлыг бууруулахад олон улсын түвшинд хийгдсэн судалгаа, мэдээлэл зөвлөгөөг ашиглахад чиглэх юм байна.


Х.СҮРЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.