Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Истанбулын нисэх онгоцны буудалд буй иргэнийг албадан буцаана

Туркийн Истанбулын олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын иргэн Т.Батгэрэл гурван сар амьдарч буй гэх мэдээлэл твиттер, фэйсбүүк хуудсаар “нисэж”, олны анхаарлыг татаад байна. Тэрбээр Туркийн “Son pakika” телевизэд ярилцлага өгчээ.

Сурвалжлагч: -Та нисэх онгоцны буудалд амьдраад удаж байна уу?

-Нэг сар гаруй болж байна. Найзуудаа Грекээс ирэхийг хүлээж байсан юм. Энд утсаа гээгээд холбоо барих ямар ч боломжгүй болсон.

-Та яагаад эх орон руугаа явахгүй байгаа юм бэ?

-Надад тийз байхгүй.

-Та зураг зурж мөнгө олдог юм уу?

-Би энд хэр удахаа мэдэхгүй. Тэгээд хоолны мөнгөө олохоор зураг зурдаг гэж хариулсан байв. Энэ хүн хэн болох, яагаад олон сар нисэх буудалд амьдарч буй талаар ГХЯ-ны Консулын газарт албан мэдээ иржээ. Тэрбээр 1964 онд төрсөн, гэр бүлгүй нэгэн аж. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 16-нд хараагүй иргэдэд туслах төсөлд ажиллахаар Бангкокоос Истанбулд ирсэн юм байна. Тэрбээр нисэх онгоцны буудлын зоогийн газрын ойролцоо байрлаж, хүний хөрөг зурж, мөнгө олж байсан тухай ЭСЯ-ны ажилтнуудад хэлжээ. Туркийн телевизэд ярилцлага өгсний дараа цагдаагийнхан, гадаадын иргэний асуудал хариуцсан газартайгаа хамтран түүнийг энэ сарын 9-нд Албадан буцаах төвд хүргэсэн аж.

Туркэд суугаа Монгол Улсын ЭСЯ-ныхан түүнтэй уулзахад “Мөнгө олох зорилгоор телевизэд дэгсдүүлсэн мэдээлэл өгсөн юм. Би эх орондоо очих бодолгүй. Цаашдаа Бангкок, Унгар явах зорилготой” гэж хэлжээ. Тэрбээр гурван сар бус 45 хоног нисэх буудалд амьдарсан юм байна. Харин Туркийн цагдаагийнхан албадан буцаах шийдвэр гаргахаа мэдэгджээ.


 Х.ОЮУН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.