Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА ФИЛИППИН УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа хавсран суугаа орон болох Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Бэнигно С.Акино-гийн урилгаар 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төрийн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, шинэ оны анхны ажлын айлчлалаа хийлээ. 

Уг ажлын айлчлалын хүрээнд Элчин сайд Б.Дэлгэрмаа, Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Ноён Алберт Ф.Дел Росариотой уулзав. Уулзалтын үеэр, хоёр улсын хооронд тогтоосон найрсаг харилцааг өргөжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан ойлголцлыг улам бүр бэхжүүлэх, олон улсын болон бүс нутгийн салбарт хамтран ажиллах нь өндөр ач холбогдолтой болохыг хоёр тал онцлон тэмдэглэж,  хоёр талын харилцааны олон асуудлаар санал солилцов.  Энэ уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд Алберт Дел Росарио Монгол Улсад айлчлах сонирхолтой байгааг нотолж, Монгол Улсын иргэн Т.Аятунгаа болон түүний эх Б.Солонго нартай холбоотой асуудлаар дээрх иргэдийг Интерполоор эрэн сурвалжлагдагсдын жагсаалтаас хасуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. 

Мөн түүнчлэн Элчин сайд Б.Дэлгэрмаа Филиппин Улсын Хөдөө аж, ахуйн сайд Просесо Жарака Алкала-тай уулзаж Монголын тал хоёр улсын хөдөө аж ахуйн салбар хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, бие биеэ дэмжсэн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтын ажиллагааны шинэ нөхцөл, боломжийг нээхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.