Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Лениний хөшөөний “балаг”

 Бориспол хотод байдаг Лениний хөшөөг дэлбэлэхийг завдсан гурван хүнд Украины шүүх зургаан жил хорих ял оноов. Энэ шийдвэрийг эсэргүүцэгчид хийгээд цагдаа нар шүүхийн танхимд зодоон үүсгэжээ. Хэрэгтнүүдийг 2011 онд баривчилжээ. Тэд Украины тусгаар тогтнолын өдөр наймдугаар сарын 24 (2011)-нд хөшөөг дэлбэлэхээр төлөвлөсөн байв. Гэвч өөрсдийгөө буруугүй гэж үзэж, Украины аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд дэлбэрэх бөмбөг өгсөн хэмээн мэдүүлж байжээ. Украины сөрөг хүчний удирдагчдын нэг Юрий Луценког энэ сарын 11-ний шөнө зодсон байна.

Одоогийн эрх баригчдын төлөө хүч хэрэглэхэд ч бэлэн гэдгээ “Беркут” хэмээх байгууллагын гишүүд ийм маягаар харуулжээ. Энэ хэрэг явдал нь гурван жилийн өмнө Лениний хөшөөг дэлбэлэх гэж оролдсон хүмүүсийн хэргийг шүүхээр шийдвэрлэсэнтэй ямар нэг байдлаар холбоотой аж. Ю.Луценко одоогийн эрх баригчдыг огцруулахыг уриалдаг, Дээд Радын депутат хүн. Тэрбээр Дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан, Украины нэр нөлөө бүхий улст өрч юм. Түүнийг Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн дотнын хамтран зүтгэгч гэж үздэг.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.