Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Умард Солонгосын удирдагчийн авга эгч амьд гэнэ

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны авга эгч Ким Гён Хи амиа хорлосон гэх мэдээллийг Өмнөд Солонгосын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд няцаав. Ким Гён Хи амьд, гэхдээ тархины хавдар авахуулах мэс засал хийлгээд ухаан ороогүй байгаа аж. Мэс заслыг Францад хийлгэжээ.

Хэвлэлд мэдээлснээс үзвэл Ким Гён Хи ихэд турж, ердөө 35 кг жинтэй болжээ. Тэрбээр өөрийн нөхөр, Умард Солонгосын “хоёрдугаар хүн” гэгдэж байсан Чан Сон Тхэкийг цаазлахыг “тактикийн хувьд зөвшөөрсөн” гэнэ. Ким Гён Хи нь БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сений охин, Умард Солонгосыг 1994-2011 онд удирдаж асан Ким Чен Ирийн эгч бөгөөд нөлөө бүхий хүний тоонд ордог байжээ.

Түүний нөхөр Чан Сон Тхекийг авлига, садар самууны хэрэгт буруутган өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-нд цаазалсан юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.