Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Антарктидад саатаад байсан ОХУ-ын онгоц аяллаа үргэлжлүүлнэ

Салхины улмаас хоёр долоо хоногийн турш Антарктидад саатаад байсан ОХУ-ын эрдэм шинжилгээний онгоц гадаад далайд дахин хөвж эхэллээ гэж өчигдөр ИТАРТАСС агентлаг мэдээлжээ. Дээрх онгоцны багийн гишүүд, зорчигчдыг аврах ажиллагаанд оролцож байсан БНХАУ-ын нисдэг тэрэг буух үедээ цасанд шигдсэн байна. Судалгааны багийнхан олон хоног хүйтэн газар дасан зохицох гэж нэлээдгүй зүдэрсэн аж.

“Эцэст нь салхи бидний онгоцыг буцаан хөвүүллээ” хэмээн онгоцны ахмад Игор Кисселёв ярьсан байна. Үйл явдлыг эргэн харвал, цагт 13 км хурдтай явж байсан ОХУ-ын онгоцыг салхи 40 км хүртэл хурдлуулснаар манан үүсэж, харагдах орчин хязгаарлагдмал болсон аж. Үүнээс гадна мөс хэтэрхий нимгэн байсан тул хагарч, тэдний замыг хааж, цааш явах боломжгүй болгожээ. Ийнхүү 22 зорчигч тээвэрлэж явсан онгоц Антарктидад гарах гарцгүй болсон юм.


Г.АРИУНЦАЦРАЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.