Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ын удирдлага “Ногоон” бүлгийнхэнд эсэргүүцэл үзүүлжээ

УИХ дахь “Ногоон” бүлгийн гишүүн Д.Энхбат, Г.Баярсайхан, С.Оюун, Ц.Мөнх-Оргил нар энэ сарын 14-ний 9.30 цагаас эхлэн Төрийн ордны хойд талын цэцэрлэгт мод тарихаа мэдэгдсэн. Тэдний үйл ажиллагааг нийслэлийн ногоон байгууламжийг өргөжүүлэх, экологийн талаарх төр, засгийн бодлогыг дэмжсэн үйл ажиллагаа хэмээн тайлбарлаж болох ч тус цэцэрлэгт Парламентын ордон барихыг эсэргүүцсэн улс төрийн үйлдэл гэж үзэж болно хэмээн “Ногоон” бүлгийн зарим гишүүн ярив.

Гэтэл тэднийг УИХ, түүний Тамгын газрын удирдлага эсэргүүцэж эхлээд байна. Г.Баярсайхан, Ц.Мөнх-Оргил, С.Оюун, Д.Энхбат нартай хамтарч Улаанбаатарын ганц шахам ногоон байгууламжийг хамгаалж жирийн иргэд, төрийн бус байгууллагынхан нэгджээ.

Энэ нь УИХ-ын дэд дарга Г.Батхүүд огтхон ч таалагдаагүй гэнэ. Тэрбээр сайн сайхан санаачилга гаргагчдыг модоо услах усаар хангахгүй байхыг Тамгын газрынханд үүрэгдэж, мод тарих зөвшөөрөл өгсөн хэмээн Төрийн ордны хамгаалалтын албаны даргад ширүүлхээд авсан гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.