Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ хуулиудыг мөрдөхөд бэлэн үү

УИХ-аас 2013 онд баталсан бие даасан зургаан хуулийг энэ сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж буй. Эдгээр нь Үнэт цаасны зах зээлийн, Хөрөнгө оруулалтын сангийн, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны, Гэрч, хохирогчийг хамгаалах, Тахарын албаны, Цагдаагийн албаны хууль юм. Тэгвэл энэхүү хуулиуд хэрэгжихэд бэлэн байна уу. Хуулийг дагаж мөрдөхтэй холбоотой бэлтгэл ажил хэр хангагдсан юм бол.

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль: -Энэ бол цоо шинэ хууль биш. Анх 1995 онд баталж, 2002 онд шинэчлэн найруулсан эл хууль үнэт цаасны хоёрдогч зах зээлийн харилцааг бий болгох, бэхжүүлэх, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, чиг үүргийг тогтоож, шинээр үнэт цаас гаргах /IPO/ ажиллагааг зохицуулахад чиглэж байв. Тус зах зээлийн гадаад орчин богино хугацаанд эрс өөрчлөгдөж, шинэ бүтээгдэх үүн, үйлчилгээ үүсэж тэдгээрийг зохицуулах, түүнчлэн энэ зах зээл дээр хувьцаа болон санхүүгийн хэрэгсэл гарган хөрөнгө оруулалт татах сонирхол нэмэгдсээр байгаа нь өнгөрсөн онд дээрх хуулийг дахин шинээр “төрүүлэхэд” хүргэсэн. Хууль баталсантай холбогдуулан шаардлагатай зардлын тооцоог нарийвчлан гаргаж, үнэт цаасны зах зээлд оролцох, үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын төрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаа, түүний төрөл, тавих нөхцөл, шаардлагыг шинээр тогтоохтой холбоотой нарийвчилсан зохицуулалт бүхий дүрэм, журам, заавар, аргачлалыг Санхүүгийн зохицуулах хороо баталж буй. СЗХ-ны Үнэт цаасны газрын мэргэжилтний хэлснээр энэ сарын 15 гэхэд холбогдох дүрэм, журам, заавар, аргачлалыг баталж дуусгах юм байна.

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль: Харин үүнийг цоо шинэ хууль гэж хэлэхэд болно. Манайд хөрөнгө оруулалтын сангийн талаар тусгайлсан хууль байгаагүй бөгөөд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар зохицуулж ирсэн. Ийнхүү хуульчилж өгснөөр мэргэжлийн хөрөнгө оруулагч буюу худалдан авагч тал үүсэж, энэ нь хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгах, дэмжих суурь нөхцөлийг бүрдүүлнэ гэж найдаж байгаа. Хэдийгээр шинэ хууль ч гэлээ өмнө нь өөр хуулиар зохицуулах гэж хичээж ирсэн тул холбогдох бэлтгэлээ хангаж, одоо хэрэгжүүлэхэд асуудалгүй гэдгийг СЗХныхон хэлж байна.

Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль: -Хуулийн хүрээнд Хууль зүйн яамны харьяанд төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцааг үнэ төлб өргүй үзүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий Хууль зүйн туслалцааны төв байгуулна. Хуульд зааснаар тус төв нь төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй Ажлын албатай байхаас гадна нийслэлийн бүх дүүрэг, аймгийн төвүүдэд салбар нэгжтэй байх юм. Ийм 37 төвийг үе шаттайгаар байгуулж, улсын өмгөөлөгчийг чадавхжуулна гэж байгаа. Эхний ээлжинд 72 өмгөөлөгч, арван туслах, Ажлын албаны арван ажилтан буюу нийт 92 хүн ажиллахаар төлөвлөж, тэдний цалин болон бусад зардалд улсын төсвөөс 1.479.361.8 төгрөг төсөвлөжээ. Мөн Хууль зүйн туслалцааны төвийн салбарт өмгөөлөгч өөр ажиллах улсын өмгөөлөгчийн сонгон шалгаруулалтыг энэ сарын 6-наас зарлаж, шалгаруулалтад оролцогчдын материалыг мөн сарын 15-ныг дуустал хүлээн авч байгаа юм байна. Салбар нэгжүүдийг нэгдсэн удирдлагаар хангах Ажлын алба нь Хууль зүйн үндэсний хүрээлэнд байрлах аж.

Тахарын албаны тухай хууль: -Хууль сахиулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага болох Тахарын алба нь шүүх, шүүгчийн аюулг үй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, ялтан шилжүүлэх, яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх гэсэн зургаан чиг үүрэг хэрэгжүүлнэ. Харин Тахарын албаны бүтэц, бүрэлдэхүүн, орон тоог Засгийн газраас баталж, төсөв хөрөнгийг нь суулгасан ч одоогоор хараахан байгуулагдаагүй, хэн удирдах нь тодорхойгүй байна. Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын хэлснээр Тахарын албыг ирэх сар гэхэд байгуулж, бүтэц, бүрэлдэхүүн нь тодорхой болох бололтой. Даргыг нь сонгох нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад буй.

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль: -Удтал зохицуулалтгүй явж ирсэн харилцааг эл хуульд даатгасан нь олзуурхууштай. Эл хуулийг мөрдүүлэх үндсэн үүрэг хүлээсэн байгууллага нь Тахарын алба. Энэ нь мөн шинэ хуулиар гарч ирсэн шинэхэн бүтэц тул байгуулагдах гээд бужигнаантай байна. Байгуулагдчихвал хуулийн хэрэгжилтэд ямар нэг асуудал гарахгүй болов уу.

Цагдаагийн албаны тухай хууль: -Тус хуулийн тавдугаар зүйлд “Цагдаагийн төв байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон дэмжлэг үзүүлэх зохион байгуулалтын бүтцийн нэгжээс бүрдэнэ” гэж заасны дагуу Хууль зүйн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар зарим газар, хэлтсийг өөрчлөн зохион байгуулж байна. Хууль санаачлагчдын зүгээс цагдаагийн байгууллагын гүйцэтгэх чиг үүргийг илүү оновчтой, тодорхой болгосон, иргэний нийгмийн байгууллагууд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавих механизм тогтоосон гэхчлэн “рекламдуулж” мэндэлсэн эл хуультай холбоотой томилгоо нэг тийш болбол шинэ хууль үйлчилж эхлэхэд бэлэн болох нь ээ.


Б.НОМИН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.