Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АФРИКИЙН ДҮРВЭГСЭД ИЗРАИЛЬД ЖАГСАВ

Израилиас орогнол хүсэн хууль бусаар хил давсан Африкийн 30 мянга гаруй иргэн Тель-Авив хотноо жагсаал зохион байгуулсан тухай AFP агентлаг уламжиллаа. Энэ нь оролцогчдынхоо тоогоор еврейн нутагт болсон хамгийн том жагсаалд тооцогдож буй юм байна. “30 мянга гаруй хүн Тель-Авив хотод тайван жагсаал хийсэн” хэмээн цагдаагийн офицер Лубра Самри орон нутгийн хэвлэлд анх мэдэгджээ.

Тель-Авив хотын төвийн Рабин талбайд жагсагчид цуглан, орогнол олгохоос татгалзаж буй Израилийн Засгийн газрыг шүүмжилсэн байна. Түүгээр ч барахгүй орогнол хүссэн олон зуун африк иргэнийг ямар ч шүүх хурал зохион байгуулахг үйгээр баривчлан хорьсныг буруушаажээ. Тэд “Бид бүгд дүрвэгч. Бид шоронг бус, эрх чөлөөг хүсэж байна” хэмээн хашгирч байсан бөгөөд Израилийн хүний эрхийн төлөө тэмцэгчид ч эл тайван жагсаалд нэгдсэн байна.

Израилийн газар нутагт зөвшөөрөлгүй нэвтэрсэн Африкийн дүрвэгчдийн ихэнх нь Судан, Эритрейн харьяат иргэд аж. Эритрей улсаас дүрвэн Израильд цагаачлахыг хүсэж буй Давуд гэгч “Бид эцэс төгсгөлгүй мөрдлөг, дарангуйлал, иргэний дайн, үй олноор нь хөнөөхөөс зугтан энд ирсэн. Израилийн Засгийн газар бидэнтэй яг л гэмт хэрэгтэн шиг харилцаж байна” хэмээжээ. Израилийн газар нутагт хууль бусаар нэвтэрсэн цагаачдыг шүүх хурал зохион байгуулахгүйгээр нэг жил хүртэл хугацаагаар хорих тухай хуулийг эрх баригчид өнгөрсөн сарын 10-нд баталсан гэнэ. Үүнийхээ дагуу мөн сард Негевийн цөлд “Holot” нэртэй хорих газар байгуулан, Израилийн хилийн дээсийг зөвшөөр өлг үй давсан этгээдүүдийг саатуулж буй аж.


 Б.ЦЭЦЭГСҮРЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.