Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Уянга гишүүн Засгийн газрыг Цэцэд өгчээ

 “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Засгийн газраас өргөн бариад буй. Үүнтэй холбоотойгоор иргэний хөдөлгөөнүүдээс эсэргүүцэл үзүүлж, Төрийн тусгай хамгаалалтын бүсэд зэвсэгтэй нэвтэрсэн явдал ч гарсан юм. Улмаар Гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаярыг баривчлан хориод байгаа. Тэгвэл эсэргүүцэл УИХ дотроос үргэлжилж, МҮАН-ын гишүүн Г.Уянга шинэчлэлийн Засгийн газрыг уг төсөлтэй нь холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд өгсөн байна.

Тэрбээр энэ талаар “Иргэний хөдөлгөөнүүдийн олон жилийн тэмцлийн дүнд байгаль орчноо хамгаалах, ой, усны эхийг авч үлдэх боломж олгосон дээрх хуулийг баталсан. Гэвч хэрэгжүүлэхгүй, олон шатны шүүхээр дамжсаар эцэст нь Дээд шүүхээс Засгийн газарт хуулийг хэрэгжүүлэх чиглэл өгсөн. Засгийн газар энэ хуулиа хэрэгжүүлэхийн оронд харин ч хамрах хүрээг нь хязгаарласан, эсрэг утгатай төс өл оруулж ирж хууль зөрчлөө. Тиймээс өнөөдөр Цэцэд хандсан. Ц.Мөнхбаярын шүүх хурал лхагва гаригт болно. “Урт нэртэй” хуулийг батлуулахын төлөө хамгийн их зүтгэсэн хүмүүсийн нэг нь тэр. Гэвч энэ зорилгыг нухчин дарах үйлдлийг ардчилсан Засгийн үед хийхгүй гэж итгэж байна” гэлээ. “Урт нэртэй” хуульд хамрагдаж, төрөөс нөхөн төлбөр нэхэж буй компаниудын нэрийг зарлахыг тэр бас шаардсан юм. Ингэвэл аль компани байгаль орчинд хэдий хэмжээний хохирол учруулсан, түүнийгээ нөхөн төлсөн үү гэх мэтээр олон нийт хяналт тавих боломж бүрдэх гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.