Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАН-ынхан Х.Баттулга сайдад хариуцлага тооцох уу

Шинэ он гармагц сөрөг хүчнийхэн шинэчлэлийн Засгийн газарт ээлжит “бэлгээ” барихаар зэхжээ. Тус бүлгийн өчигдрийн хуралдаанаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад хариуцлага тооцох, эсэх талаар ярьсан байна. УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ахлагч С.Бямбацогт, гишүүн Сү.Батболд, Су.Батболд, Ё.Отгонбаяр нар мэдээлэл хийсэн юм. МАН засаг барьж байхдаа “Атрын- 3” аян хэрэгжүүлж, улаан буудайн дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй 100 мянган тонн улаан буудай экспортлох хэмжээнд ургац хурааж байсныг тэд сануулав. Гэтэл шинэчлэлийн Засгийн газар жилийн хугацаанд энэ бүх ололтоос ухарч, эсрэгээр 100 мянган тонн улаан буудай импортлох асуудал хөндөж буйг тэд буруушаасан юм.

Ялангуяа салбарын сайд Х.Баттулга ажлаа муу хийсэн учраас түүнд хариуцлага тооцох ёстой гэлээ. 100 мянган тонн улаан буудай импортлохдоо гаалийн болон НӨАТ-аас чөлөөлнө, нэг тонныг нь 320 мянган төгрөгөөр худалдаж авна. Үүнд зарцуулах 30 сая долларыг эх орондоо үлдээж, үйлдвэрүүдээ дэмжих нь зөв гэж тэд үзэж байна. Мөн одоо нөөцөд байгаа будаа хуучирсан учир гурилын үйлдвэрүүдэд тарааж, шинэчлэх санал дэвшүүлсэн. Су.Батболд гишүүн энэ талаар “100 мянган тонн улаан буудайны оронд үр импортолсон нь зөв” гэлээ.

Эхний ээлжинд МАН-ын бүлгээс БОХХАА-н байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулж, ҮХААЯ-ны үйл ажиллагааг шалгах ёстой гэж үзэж байгаа аж. Үүний дараа Х.Баттулга сайдыг огцруулах асуудлыг хөндөх эсэхээ шийдэх юм байна. Засгийн газраас үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн хэдий ч инфляц нэг оронтой тооноос давж 12 хувь болсон, иргэдийн амьдрал доройтсон учраас Цагаан сарын баяраас өмнө цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэхийг шаардахаар болжээ. Мөн жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, Оюутолгойн гэрээнд эх орны эрх ашгийг хамаалсан өөрчлөлт оруулах талаар шаардаж, хянаж ажиллах гэнэ.

Сү.Батболд гишүүн “Бид Оюутолгойн гэрээг сайн болсон гэж хэлж байгаагүй. Энэ том төслийг эхлүүлсэн нь чухал, цаашдаа улам сайжруулах ёстой гэсэн. Тухайн үедээ шүүмжлэлийг хүлээн авч гэрээнд өөрчлөлт оруулж байсан. Энэ гэрээг хамгийн их шүүмжилдэг байсан Д.Ганхуяг, Н.Батбаяр нар сайд болсон. Одоо тэд тухайн үед шүүмжилж байснаараа гэрээнд өөрчлөлт оруулах учиртай. Үүнийг бид шаардах болно” гэлээ.


С.УУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.