Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тамирчид “Цайны зам”-ын маршрутаар 250 км явган аялна

     Монгол, Буриадын тамирчдын хамтар сан “Найрамдал” спорт явган аяллын багийнхан өчигдөр Сэлэнгэ аймгийг зорилоо. Тэд гурав хоногийн дараа аяллын гараагаа эхэлж, Алтанбулаг боомтоор улсын хил нэвтэрч, Буриад улсын нутагт Хиагт, Иволгин, Саяны нурууны салбар уулс болон 20 гаруй тосгон суурин, төмөр замын өртөөг дамжин явган аялах юм байна.

Энэ аялал олон улсын батлагдсан замаар бол 500 гаруй км үргэлжлэх ёстой ч аяллын багийнхан өмнө нь тамирчид аялж байгаагүй, анчид, загасчид явдаг ширэнгэн ой, намаг шавар зэрэг бартаа саадтай замаар 250 км товчилж явах гэнэ.

“Хүн байгаль-Хөдөлгөөн эрүүл мэнд” гэсэн уриатай “Найрамдал” багийнхны аялал 14 хоног үргэлжилж, энэ сарын 28-нд дуусна. Буриадын Улаан-Үд хотод ирэх долдугаар сард болох Дэлхийн монгол чуудын холбооны дөрөвдүгээр чуулганы хүрээнд дээрх аяллыг зохион байгуулж байгаа аж. Түүнчлэн олон улсын аялал жуулчлалын “Цайны зам”- ын маршрутаар ямар ч машин унаа дагалдахгүйгээр, бүх ачаа бараагаа аялагчид өөрсдөө үүрч явганаар аялж байгаагаараа онцлогтой юм.

“Найрамдал” багийн аяллыг Монголын адал явдалт спорт аяллын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Жияандорж удирдаж байгаа ба аялалд Монголын талаас спорт аяллын тамирчид, их, дээд болон ЕБС-ийн оюутан сурагч, хэвлэл мэдээллийн ажилтнууд нийлсэн 20-иод хүн, Буриадын талаас 35 хүн оролцох юм байна.


Б.ӨЛЗИЙТОГТОХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.