Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уулчид ганзага дүүрэн ирлээ

     Манай уулчид цаст Гималайн салбар далайн түвшнээс дээш 5896 метрийн өндөрт орших Палдор ууланд төрийн далбаагаа мандуулаад ирлээ. Олон улсын уулчдын холбооноос зохион байгуулсан Азийн АШТ-д зургаан орны есөн багийн уулчид эр зоригоо сорьсноос манайхан оргилыг хамгийн түрүүнд эзэлж, алтан медалиар энгэрээ мялаав.

Энэ нь Монголын уулчдын хувьд ти вийн аваргаас хүртсэн анхны медаль юм. Тод руулбал, өмнө нь зөвхөн эмэгтэйчүүд л спорт авиралтын тивийн аваргын тэмцээнд хүч сорьж байжээ. Манай багийн бүрэлдэхүүнд спортын мастер Д.Батжаргал, М.Мөнхзул, Х.Агваанданзан нар багтсан юм. Тивийн АШТ өнгөрсөн сарын 15-нд эхэлж, уулчид нийт 13 хоног авирсны эцэст манайхан Палдорт хамгийн түрүүнд хөл тавьсан байна. Тэдний дараа БНСУ, Японы баг оржээ. Азийн АШТ-д амжилттай оролцсон уулчид маань уржигдар эх орондоо ирсэн бөгөөд ОУХМ-ын болзол хангав. Дашрамд дурдахад Азийн уулчдын холбоо ирэх жилийн тивийн АШТ-ийг зохион байгуулах эрхийг манай улсад олгожээ. Уг тэмцээн 2011 оны зургадугаар сард Хүй тэний оргилд болох юм байна.


Б.ӨЛЗИЙТОГТОХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.