Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

17 хоногт 1200 орчим согтуу жолооч баригджээ

Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах баяраа тэмдэглэж, шилдгээ тодруулан шагнаж урамшуулж байгаа. Гэвч баяр хавтгайрч, архидан согтуурах явдал өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ сарын 17-ны байдлаар согтуудаа тээврийн хэрэгсэл жолоодсон 1188 жолоочийг замын цагдаагийн ажилтнууд журамлан саатуулжээ.

Согтуудаа зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тохиолдол энэ сарын эхний 17 хоногийн байдлаар 78 гарснаас 55 нь жолооч, 23 нь явган зорчигч байжээ. “Замын цагдаагийн газраас шинэ жилийн баяр дуустал гудамж, замд тавих хяналтаа эрчимжүүлж ажиллана” гэж тус газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, хошууч Л.Амаржаргал мэдээллээ.

Баяр ёслолоо тэмдэглэхдээ аж ахуйн нэгж, байгууллагууд ажилчдынхаа аюулгүй байдлыг хангах, гэмт халдлага, золгүй явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд нэгдсэн унаагаар үйлчлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, дуудлагын жолоочоор үйлчлүүлэх шаардлагатай байна гэж тэрбээр нэмж хэллээ.


Г.ЦОЛМОН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.