Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

НАМУУ ЦЭЦГИЙН ТАРИАЛАЛТ МЬЯНМАРТ ҮЛЭМЖ НЭМЭГДЖЭЭ

Мьянмар улсад хар тамхины төрлийн намуу цэцгийн тариалалт энэ онд үлэмж өсөөд байгаа тухай НҮБ-аас анхааруулсныг BBC дамжууллаа. Амин зуулгаа олж ядсан тариаланчдад энэ нь амьдрах хамгийн хялбар арга болоод байгааг тус агентлаг мэдээлэлдээ тодотгосон байна. Намуу цэцгийн тариалалт оны эцэст нийт 870 тоннд хүрэх төлөвтэй байгаа аж.

Зүүн өмнөд Азийн орнуудад эл асуудлаар хийсэн судалгаанаас үзэхэд энэ нь өнгөрсөн оноос даруй 26 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Хар тамхины нэгэн төрөл болох эл ургамлын тариалалт Мьянмар улсад сүүлийн долоон жилийн хугацаанд эрчимтэй өсөж байгаа бөгөөд хэмжээгээрээ тэд дэлхийд Афганистаны дараа хоёрдугаарт бичигддэг юм байна. Бүс нутагт нь героины хэрэглээ өсөж буйн зэрэгцээ амьжиргаа залгуулах шаардлага нь намуу цэцэг тариалах үндсэн шалтгаан болдог хэмээн НҮБ үзэж буй аж.

Шан болон Качин мужид уг ургамлын тариалалт төвлөрс өн бөгөөд нийт тариалалтын 92 хувийг эзэлдэг юм байна. Тэдгээр нь хоёул хилийн дагуух муж гэнэ.


Б.ЦЭЦЭГСҮРЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.