Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Красноярскийн хязгаарын амбан захирагчийг дээрэмдэв

ОХУ-ын Красноярскийн хязгаарын амбан захирагч Лев Кузнецов өнгөрсөн бямба гаригийн шөнө дээрэмдүүлжээ. Нүүрэндээ баг өмссөн хоёр этгээд түүний өрг өөнд дайран орж ирсэн аж. Энэ үед амбан захирагчийн гэргий нь хамт байсан байна. Дээрэмчид зэвсэгтэй байсан бөгөөд эсэргүүцэхийг оролдсон Л.Кузнецовыг шархдуулж, гэргийнх нь толгойг мунаар цохижээ.

Гэмт хэрэгтнүүд гэрээс 200 мянга орчим еврогоор үнэлэгдэх эд зүйлс аваад зугтсан байна. Кузнецовынхон түр хугацаагаар амрахаар Францад ирээд байхад нь ийм явдал тохиолджээ. Мэдээллийн хэрэгсэлд өгүүлснээр бол Лев Кузнецов Францад 180, 3300 ам дөрвөлжин метр талбай бүхий хоёр ч эзэмшил газар, сууц, гурван гарааштай юм. Амбан захирагч өнгөрсөн онд 64.5 сая рублийн орлоготой байжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.