Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятадад жимсний захад түймэр гарчээ

Хятадын өмнөд хэсгийн Шинжаан хотын жимсний захад гал гарч, 16 хүн нас баран, гурван хүн түлэгдэж бэртээд байгаа тухай BBC уламжиллаа. Лхагва гаригийн өглөөгүүр гал гарч эхэлсэн бөгөөд 1000 орчим ам метр талбайг хамарсан тухай орон нутгийн Галын аюултай тэмцэх газар мэдэгджээ. Мэргэжилтнүүд шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.

Түймрийг унтраахад хоёр цаг орчим хугацаа зарцуулсан бөгөөд 145 сөнөөгч ажиллажээ. Шинжаан Гонмин дүүрэгт байрлах уг захад орон нутгийн 01:30 цагт гал гарч эхэлснийг “Синьхуа” тодотгожээ. Гал командын 29 машин дайчилж, 03:00 цагийн орчимд бүрэн унтрааж дууссан байна. Эрэх хайх, аврах, цэвэрлэх ажил өрнөж буй бөгөөд захын ойролцоох төв замыг түр хугацаагаар хаагаад байгааг CCTV мэдээллээ.


 С.ӨСӨХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.