Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АНУ-ын Ерөнхийлөгч, Их Британийн Ерөнхий сайд нар Н.Манделаг эцсийн замд нь үдэж байна

Б.Обама, Д.Камерон хоёр нүүр дүүрэн инээмсэглэн, гараа даллан хүмүүстэй мэндчилж буй энэ зургийг Нельсон Манделаг оршуулах ёслолын үеэр олон улсын сэтгүүлч нэгэн гар утсаараа авч, интернэтээр цацжээ. Дэлхийн лидер болсон хүнийг сүүлчийн замд нь үдэж буй том гүрнүүдийн удирдагч нарын дүр зураг олон нийтийн дургүйцлийг төрүүлж, элдэв муу үгтэй сэтгэгдлүүд хөвөрч байгаа аж. Үүнээс гадна Данийн Ерөнхий сайд, хатагтай Хелле Торнинг Шмитт оршуулгын ёслолын үеэр Б.Обама, Д.Камерон хоёртой дурсгалын зургаа гар утсандаа татаж байгаад мөн л сэтгүүлчийн дуранд өртжээ.


Э.ХАНА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.