Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.НЯМДОРЖ, Д.ОЮУНХОРОЛ, С.БЯМБАЦОГТ НАРЫН АЛЬ НЬ ВЭ

 УИХ-ын гишүүн Н.Энхболд УИХ дахь МАН-ын бүлгийн даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Шалтгаанаа тодорхой хэлээгүй ч УИХ дахь МАН-ын бүлгийг хүчтэй сөрөг хүчний хэмжээнд зангидаж чадаагүй гэх шүүмжлэлээс болж хариуцлага үүрч ажлаа өглөө гэж дүгнэх хүмүүс цөөнгүй байна. Нөгөө талаас “шинэчлэлийн” гэх тодотголтой Их хурлаасаа хойш удирдах бүрэлдэхүүнээ толгой дараалан өөрчилж, өөрийн багаа бүрдүүлж буй намын дарга М.Энхболдын шахалтын үр дүн гэж харах хэсэг ч байна. Энэ талаар түүнээс тодруулахад, “Одоогоор тайлбар хийх боломжгүй” гэсэн хариу өгсөн юм. Юутай ч Н.Энхболдын хүсэлтийн хариуг намын Удирдах зөвлөл нь гаргана. Удирдах зөвлөл энэ долоо хоногт багтаан асуудлыг шийдвэрлэх тул өнөөдөр, эсвэл маргааш хуралдана гэж эх сурвалж мэдээлсэн.

Н.Энхболдын хүсэлт гаргасантай зэрэгцээд бүлгийн дараагийн даргын нэр хэд хэдэн хувилбараар хэдийнэ яригдаад эхэлж. Тухайлбал, бүлгийн дэд даргын үүрэг гүйцэтгэж буй С.Бямбацогт, Д.Оюунхорол болон Ц.Нямдорж нарын нэр яригдаж байгаа аж. Гэхдээ Н.Энхболдын ажлаа өгөх шалтгаан хариуцлага хүлээсэн хийгээд шахалтад өртсөний алин байлаа ч одоогийн дэд дарга нарын хувьд бүлгийг удирдахаар улайран зүтгэх совесть байх учиргүй гэж хэлэх хэсэг байна. Үүнтэй холбоотойгоор бүлгийг удирдах магадлал хамгийн өндөр хүн нь Ц.Нямдорж болж байгаа аж. Н.Энхболд нэгэнт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан учраас УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдааны мэдээллийг дэд дарга Д.Оюунхорол өгсөн.

Өчигдрийн хуралдаанаар Хотыг дахин хөгж үүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, А.Тлейхан, С.Бямбацогт нар багтжээ. Тус хуралдаанаар байгуулсан Ажлын хэсэг нь Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн хүрээнд санал, дүгнэлт боловсруулах үүрэгтэй. УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Дэмбэрэл, Ж.Энхбаяр нар эл Ажлын хэсгийн гишүүд аж. Түүнчлэн Хилийн боомтын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор нэлээд орон тоо, хөрөнгө санхүүгийн асуудал яригдаж байгаа учраас холбогдох тооцоо, судалгаа бэлэн болсны дараа хэлэлцүүлэхээр хойшлуулжээ.

Маргааш Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах Үндсэн чиглэл, Төв банкны тухай хууль болон Монголбанкнаас Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц байдал, үр өгөөжийг шалган танилцаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний талаар шийдвэрийн төс өл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсоно. Ардын намын бүлгийн хувьд уг асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэний дараа байр сууриа илэрхийлнэ гэв.


Б.НОМИН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.