Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Москвагаас ярьж байна” нэвтрүүлэг түр зогсов

 “Оросын дуу хоолой” радиогийн “Москвагаас ярьж байна” монгол хэлний нэвтрүүлэг өнгөрсөн сарын сүүлчээр цацагдахаа больсон юм. Уг нэвтрүүлэг ямар учраас зогссон талаар МҮОНР-гийн Нэвтрүүлгийн хэлтсийн дарга Б.Баярсайханаас тодруулахад “Тус нэвтрүүлгийг манай радио нэгдүгээр долгионоор оргил цагаараа олон жил нэвтрүүлж ирсэн. Гэвч Оросын тал манай бэлтгэсэн мэдээллийг зөвхөн цахим хуудсаараа явуулж байгаа юм. Өнгөрсөн жилийн есдүгээр сард хоёр тал ярилцаж, нэвтрүүлгээ нэгдүгээр долгионоор явуулахаар болсон. Гэтэл Оросын тал гэрээгээ зөрчлөө. Тэгш эрхийн асуудал хөндөгдөж байгаа тул энэ сарын 3-нд гэрээгээ түр зогсоохоор болсон” гэв. Манай улсын бэлтгэсэн мэдээллийг “Оросын дуу хоолой” радио нэгдүгээр сувгаараа явуулахаас гадна цааш нь Европын улс руу дамжуулах ёстой юм байна.


Т.БУЯНАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.