Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Украины үйл явдалд НАТО шүүмжлэлтэй хандсаныг буруутгалаа

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Брюссельд болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Украин улс Европын холбоонд нэгдэх, эсэх нь тэдний дотоод асуудал. Тус улсад болж буй үйл явдалд гаднынхан оролцох шаардлагагүй” гэж мэдэгдээд Украины нийслэл болон бусад хотод өрнөж буй жагсаал цуглааны эсрэг хэт их хүч хэрэглэж байгааг НАТО-гийн эрх баригчид шүүмжилсэн явдлыг буруушаасан байна.

Украины Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Сергей Арбузов “Украинский правда” телевизийн тавдугаар сувагт өгсөн ярилцлагадаа Парламентын болон Ерөнхийл өгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах талаар сөрөг хүчнийхэнтэй хэлэлцэхэд бэлэн байна” гэжээ. Киев дэх эсэргүүцлийн арга хэмжээ үргэлжилж байна. Парламентын байрны гадаа Ерөнхийлөгч Янукович болон эрх баригч намуудыг дэмжсэн жагсаал цуглаан бас болж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.