Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

142 зэвсэг илрүүлжээ

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар аймагтаа “Галт зэвсэг” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, бүртгэлгүй 142 буу зэвсэг илрүүлсэн байна. Уг аяны хүрээнд 4329 галт зэвсэг бүртгэсний 3374-т нь гэрчилгээ олгожээ. Бүртгэгдсэн нийт зэвсгийн 4207 нь ангийн зориулалттай аж. Иргэдийн нууцаар олж аван хадгалж байсан галт зэвсгийг илрүүлэн, бүртгэснээр гэмт хэргээс сэргийлэх, илрүүлэхэд ихээхэн дөхөм болох юм. Сарын хугацаанд зохион байгуулсан арга хэмжээ дууссан ч галт зэвсэг бүртгэх, гэрчилгээжүүлэх ажил үргэлжилж байгаа аж.


Х.ЭРХЭМ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.