Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Time”-ийн “Оны онцлох хүн”-ий санал асуулга будлиантжээ

 Дэлхийн хамгийн нөлөө бүхий сэтгүүл “Time” жил бүр “Оны онцлох хүн”-ийг нэрлэдэг болсоор 86 жил болж буй. Энэ онд дэлхий дахины анхаарлын төвд байж, дуулиан тарьсан, нэр хүндтэй хүнийг сонгох үйл явц хэдийнэ эхэлсэн бөгөөд уламжлал ёсоор уншигчдын санал асуулга ч ид дундаа явж байна.

Сэтгүүлийн зүгээс АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Германы Канцлер Ангела Меркель, Нобелийн шагналт зохиолч Элис Мунро, хакер Эдвард Сноуден, Английн хунтайж Уильям, Ромын пап I Франциск, дуучин Майли Сайрус зэрэг 43 хүнийг нэр дэвшүүлжээ. Гэсэн ч “Guardian” сонины мэдээлснээр цахим хуудсаар авч буй уг санал асуулга хакеруудын халдлагад өртсөн нь тодорхой болов.

“MTV Movie awards”-ын тайзнаа “бохир бүжиг” хийж, видео клипт бүрэн нүцгэлж, шар хэвлэлийн баатар болсон залуу дуучин Майли Сайрус санал асуулгыг эхний өдрөөс тэргүүлж эхэлсэн нь хүмүүсийн анхаарлыг татсан бөгөөд “Anonymous”, “4Chan” нэрээр алдаршсан хоёр хакер энэ бүхний ард байгаа гэдгээ ч хүлээжээ. “Time” уншигчдаас санал авдаг ч, эцсийн шийдвэрийг эрхлэгч нар нь гаргадаг болохоор үр дүнд нөл өөлөх нь бага ч дэлхийд тэргүүлэх сэтгүүлийн цахим хуудас хакердуулсан нь нэр хүндийг нь унагаж эхлэв. Энэ жил “Time” -ийн онцлох хүнээр Эдвард Сноуден тодрох магадлал тун өндөр байгаа гэж шинжээчид үзэж байна. Цахим санал асуулгын дүн энэ сарын 6-нд гарч, эцсийн шийдвэрийг мөн сарын 11-нд зарласнаар “Time”-ын онцлох хүн тодорно.


 Т.ЖИГҮҮР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.