Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.БАТЗАНДАНГИЙН “БҮДЭРСЭН” ТӨСӨЛ БАЙНГЫН ХОРООНД БУЦАЖ ИРЛЭЭ

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу Цагаан сараар гурван өдөр амардаг байхаар УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хуульчиллаа. Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулийн төсөлд улс төрийн, захиргааны болон тусгай албаны удирдах албан тушаалтан нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа болон уг албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд өөрийн болон эхнэр, нөхөр, өрхийн бүртгэлд бүртгэлтэй хамтран амьдардаг насанд хүрээгүй хүүхэд, эцэг, эхийн нэр дээр оффшор компани байгуулах, банк, банк бус санхүүгийн байгууллагад оффшор данс эзэмшихийг хориглохоор тусгасан юм.

Мөн дээр дурдсан субъектууд гадаад улсын банк, банк бус санхүүгийн байгууллагад хадгаламжийн болон харилцах данс эзэмших, зээл авах, үл хөдлөх хөрөнгө өмчлөх болон аж ахуйн нэгж, компанийн үнэт цаас эзэмших тохиолдолд тухай бүр Авлигатай тэмцэх газарт мэдэгдэж байхыг шаардаж буй. Ингээд зогсохгүй дээр дурдсан албан тушаалтнууд гадаад улсын харьяат эхнэр, нөхөртэй бол үүнийг нь Үндэсний аюулгүй байдлын зөвл өлд мэдэгдэх болж байгаа юм. “Оффшор” гэсэн нэр томъёо ойлгомжгүй, уялдаа муутай байна гэж Байнгын хорооны хурал дээр баахан баалуулж, бүр сүүлдээ гэр бүлийн хүнд нь хязгаарлалт тавих нь хүний эрх зөрчс өн хэрэг гэж зэмлүүлж, “бүдэрсэн” төсөл нэгдсэн хуралдаанд орсон нь энэ. “Оффшор” гэсэн ойлголттой холбоотой хуулийн агуулга, зарчмыг дэмжиж буйгаа гишүүдийн олонх нь илэрхийлж байсан ч гадаад эхнэр, нөхрийн асуудал нэлээд маргаан дэгдээсэн юм. Тухайлбал,

Д.Хаянхярваа: -Эхнэр, нөхрийн асуудлыг яагаад ҮАБЗ-д мэдэгдэнэ гээд байгаа юм бэ?

Ж.Батзандан: -ҮАБЗ томилгоонд оролцохгүй. ҮАБЗ нь улс орныг гадаад болон дотоод аюулаас аврах чиг үүрэгтэй. Том улс орнууд жижгүүдээ томоохон компаниар дамжуулан баялгийг нь өөрийн болгох, эсвэл бэр, хүргэн буулгах замаар эрхшээлдээ оруулдаг. Энэ заалтын гол үзэл санаа нь гадаад эхнэр, нөхөртэй төрийн өндөр албан тушаалтнуудын талаар ямар ч байсан Монголын төр мэддэг байх ёстой гэсэн агуулга байгаа.

Л.Эрдэнэчимэг: -Олон улсын хүний эрхийн баримт бичигт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг гэрлэлтийн байдлаар ялгаварлан гадуурхах нь хориотой. Сүүлийн 23 жилийн хугацаанд Монгол Улс бүс нутагтаа хүний эрхийг дээдлэх талаараа нэлээд дээгүүрт бичигдэх болсон. Гадаад эхнэр, нөхрийн асуудлаар ийм утгагүй заалттай хууль батлагдвал 20 гаруй жилийн хүч хөдөлмөр үгүй болно гэсэн үг.

Б.Бат-Эрдэнэ: -Манайд баян, хоосны ялгаа туйлдаа хүрч байна. Нөхцөл байдал ийм байхад төрийн өнд өр албан тушаалтнууд оффшор бүсэд хөрөнгө мөнгөө байршуулж байгаа нь зохисгүй. Ийм үзэгдэл удаа дараа гарч байна. Тиймээс хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй.

Р.Бурмаа: -Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотойгоор аль ч банк дансны мэдээллээ өгөх ёстой. Хэрэв дутуу мэдүүлсэн байвал хариуцлага тооцох тал нь дутагдалтай байгаа. Гэтэл энэ төслөөр хариуцлагын тухай ярихгүй байгаа юм. Харин ч хориглоно, нууцална гэж байгаа нь асуудлыг замхрах тийш нь хандуулж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу тайлбарласан бол түүнийг огцруулах хэмжээнд ярьж болохоор байхад зүгээр л нуух, хаацайлах тухай яриад байгаа юм. Нөгөө талаас эхнэр, нөхрийн асуудлыг ҮАБЗ-д оруулах асуудал нь мөн л хариуцлагыг замбарааг үй болгож байгаа хэрэг. Энэ бол популист, шоу арга хэмжээ. Оффшор гэсэн ойлголт одоогоор манай ямар ч хуульд байхгүй. Ж.Батзандан гишүүний оруулж ирснээр цаашид ойлгоно гэвэл дэлхий биднийг яаж харах бол. Төсөл маш ойлгомжгүй, түүхий байна. “Оффшор” гэсэн ойлголтыг төрийн бодлогын хэмжээнд гаргаж ирэх хэрэгтэй.

Н.Батцэрэг: -Дэлхийд үндэстэн төрүүлэхийн төлөөх өрс өлд өөн болж байна. Үндэсний эрх ашгийг дээдэлж байгаа төр л ялалт байгуулж байна. “Оффшор” гэх ойлголтыг хэлэлцүүлгийн явцад ойлгомжтой байдлаар тодорхойлж болно. Хуулийн үзэл санаа нь маш зөв. Жендер яриад байгаа эмэгтэй гишүүдэд хэлэхэд манай эмэгтэйчүүд түүхийн аль ч үед дарлагдаж байгаагүй шүү.

Ж.Энхбаяр: -“Оффшор” гэх ойлголт хөрөнгө шилжүүлэхтэй холбоотойгоор гарч ирдэг. Тэгвэл өнөөдөр манай улсын нийгэм, эдийн засгийн байдал ямар байгаа билээ. Эдийн засаг нь уул уурхайгаас хэт хамааралтай болчихсон, тэндээс орж ирэх хэт их орлогын өмнө хүчгүйдэж байгаа. Үүнээс болж баялгийн хуваарилалтын асуудал нийгэмд бухимдал бий болгож байна. Ийм цаг үед төрийн өндөр албан тушаалтнуудыг ямар нэг нөлөөлөлд автуулахгүйн тулд тодорхой хязгаарлалт хийх нь цаг үеийн шаардлага.

Г.Баярсайхан: -Оффшороор дамжиж Монголын их хэмжээний валют гадагш урсаж байгаа нь бодитой. Гэхдээ энэ нь дэлхийн эдийн засгийн их урсгалд орох нэг арга мөн үү гэвэл мөн. Хэн оффшор данс нээлгэх вэ гэдгийг тодорхойлох нь зүйтэй. Харин гадаад эхнэр, нөхрийн асуудлыг хуулиар зохицуулах нь өрөөсгөл.

Энэчлэн асуулт тавьж, саналаа хэлсний дараа УИХ-ын дарга хууль санаачлагчид гадаад эхнэр, нөхөртэй байх асуудал нь хуулийн төслийг хөлдөө чирж мэдэх юм гэж зөвлөс өн. Өөрөөр хэлбэл, гол маргаан дэгдээж буй заалтыг хасаж бусдаар нь санал хураалгахыг санал болгосон юм. Ж.Батзандан гишүүн ч төслийг бүхэлд нь дэмжчихвэл хэлэлцүүлгийн явцад тэр саналыг татахад бэлэн гэв. Ингээд санал хураалгахад байнгын хороон дээр “бүдэрсэн” төсөл дэмжигдэж, дараагийн хэлэлцүүлэгт шилжлээ.


 Б.НОМИН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.