Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгчийн шагнал урамшууллыг таслан зогсооно

МАХН өнгөрсөн онд намын хөгжлийн хөтөлбөрийг боловрсуулан баталж, тус хөтөлбөрийн хүрээнд “Нийгмийн ардчиллын аян”-ны хоёрдугаар үе шат буюу “Ард түмнээ сонсъё” аяныг өрнүүлж эхэлсэн.
 Аяны хүрээнд 735 хүний санал хүсэлтийг сонсож, 563 хүний санал хүсэлтийг бичгээр хүлээн авч, давхардсан тоогоор нийт 1298 хүний санал хүлээн авсан байна.

Ийнхүү ард иргэдээс санал болгосон нийтлэг асуудал болох Амлалтаа биелүүлдэггүй, ёс суртахуунгүй, ажлаа хийдэггүй УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах тогтолцоог бий болгох, 40-өөс дээш насныхныг ажлын байраар хангахад төрөөс тусгай хөтөлбөр боловсруулж, бодлогоор дэмжих, Аж ахуй нэгжүүдийн гадаад хэл дээрх хаягуудыг монгол хэл дээр болгох, Үнийн хэт хөөрөгдлийг арилгах, Жанжин Д.Сүхбаатарын гэрийн буйрыг тохижуулах, Монголд ажиллаж амьдарч буй Хятад, Солонгос иргэдийг цөөлөх, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал урамшууллыг олгохдоо хэт хавтгайруулж байгааг таслан зогсоох зэрэг олон ажлыг МАХН-ын Удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газар, холбогдох яамдад хүргүүлж, шийдвэрлүүлэхийн тулд анхаарал хандуулан, тусгай ажлын хэсгүүдийг байгуулан ажиллахаар болсон гэдгээ мэдэгдлээ.
Б.Энх-Уянга

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 thoughts on “Ерөнхийлөгчийн шагнал урамшууллыг таслан зогсооно