Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ГОЁ ЦААСТАЙ ЭНЭ ЧИХРИЙГ БИДЭНД ГУРВАН ЖИЛ ХАРУУЛСАН”

Эдийн засгийн хувьд Украин улс бэлэн болсон нөхцөлд л Европын холбоонд элсэх боломжтой. Энэ цаг хэзээ болохыг хугацаа харуулна. Тэр цаг хугацаа аль болох хурдан болоосой гэж хүсэж байна гэж Ерөнхийлөгч Виктор Янукович нь мэдэгдэв. Тус улсад санхүүгийн тусламж үзүүлэх гэсэн Европын холбооны болзлыг “доромжлол” гэж тэрбээр үзэж буй аж.

“Холбоонд нэгдэх, 610 сая еврогийн тусламж үзүүлэх талаар 2010 оноос л ярьсан. “Гоё цаастай энэ чихрийг” бидэнд гурван жил дараалан харуулаад, хэлэлцээрт ОУВС гарын үсэг зурчихвал та нар үүнийг авна гэж хэлж буй. Би бүдүүлэг үг хэрэглэхийг хүсэхгүй байна. Биднийг ийн дорд үзэх хэрэггүй” гэж Виктор Янукович хэлсэн байна. Европын холбоо Украины сөрөг хүчнийг буруу үйлдэлд өдөөн хатгаж байна.

Европын холбоонд нэгдэх тухай хэлэлцээрт Киевээр гарын үсэг зуруулахыг Брюссель хичээж, тусгаар улсын дотоод хэрэгт оролцож байна гэж ОХУ-ын ГХЯ үзэж байна. Тэгвэл Украины сөрөг хүчин Виктор Янукович 2015 онд дахин сонгогдохын тулд гарын үсэг зурахаас татгалзаж байна гэсэн байр суурьтай байгаа юм.


 Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.