Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ИНФЛЯЦ ДАРАМТАЛЖ БОДЛОГЫН ХҮҮГ ӨСГӨВ

Төвбанк бодлогын хүүгээ нэг нэгжээр нэмэг дүүлж 11 хувь болгох шийдвэрийг өчигдөр гаргалаа. Уг нь Төвбанк энэ онд мөнгөний бодлогоо зөөлрүүлнэ гэж төлөвлөж байсан ч бэлэн мөнгөний амлалт, цалин нэмэх сураг тэдний төлөвлөгөөг нурааж буй бололтой. Өөрөөр хэлбэл, “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт 120 мянган төгрөг тараах болсон, төрийн албан хаагчдын цалинг аравдугаар сарын 1-нээс 30 хувиар нэмэх шийдвэр гарсан нь бодлогын хүүг өсгөх үндэслэл хэмээн өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Олон нийттэй харилцах хэлтсийн захирал Б.Лхагвасүрэн тайлбарлалаа. Энэ хоёр үйл явц давхцаж байгаа нь инфляцын хурдыг нэмэгдүүлж, хүлээлтийг дэвэргэж магадгүй бөгөөд удаан үргэлжилбэл инфляц 30 хувь, бүр түүнээс ч дээш гарч болзошгүй хэмээн анхааруулав.

Ийм нөхцөлд хүрвэл хүн амын бодит орлого бууран төгрөгийн өгөөж багасаж, мөнгөний захын тогтвортой байдал алдаг дах эрсдэлтэй гэнэ. Түүнчлэн ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол инфляцын хоёр дахь үеийн давалгаа бий болж долларжилтыг эрчимжүүлэн, банкуудын төг рөгийн хадгаламжийн өгөөж буурч, улмаар эдийн засгийн тогтворжилтод муугаар нө- лөөлнө гэсэн тайлбар дагалдаж байна. Тий мээс Төвбанкны зүгээс урьдчилсан сэргийлэх тарилга хийн мөнгөний бодлогоо чангаруулж буй аж. Үндэсний статистикийн хорооноос гар гасан дөрөвдүгээр сарын мэдээгээр Улаан баатар хотод он гарсаар инфляц 11.4 хувиар, харин жилийн өсөлт нь 8.4 хувьд хүрээд байгаа.

Үүнийг ноднингийн мөн үетэй харьцуулбал ихээхэн хурдаар дээ шилж, төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд заасан найман хувиас ч хол давжээ. Үүний шалтгаан нь юу вэ. Өнгөрсөн өвлийн зуд 7.5 сая малыг авч одсон нь махны нийлүүлэлт, махны үнэд шууд сөргөөр нөлөөлөн мах болон махан бүтээгдэхүүний үнэ энэ он гарсаар 64.2 хувиар өсөхөд хүргэсэн байна. Нөөцийн мах худалдаанд гарсан боловч үнийн өсөлтийг хазаарлах нөлөө үзүүлэхгүй байгаа аж.

Цахилгаан, дулаан, ус, суурин утасны ярианы тариф гэсэн төрийн зохицуулалттай бараа, үйлчилгээний үнэ ноднингийн мөн үеэс 10-37.5 хувиар өсөөд байгаа нь бас ташуур өгчээ. Үнийн өсөлтийн энэ дарамт хүн амын эмзэг хэсгийн амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлэн иргэдийн бодит орлогыг бууруулахад хүргэх магадлалтай гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. Он гарснаас хойш дөрвийн дөрвөн сар өн гөрөөд байхад Монголбанк яагаад арга хэмжээ аваагүй юм бол.

Нийлүүлэлтийн хүчин зүйлс үнийн өсөлтийг тодорхойлж байсан тул Монголбанк мөнгөний бодлогоо шууд чангаруулалгүй, харзнасан байр сууринаас хандсан гэж тайлбарлав. Төвбанкны бодлогын хүү өссөнөөр дахин санхүүжилтийн хүүнүүд болох репо, барь цаат зээл, овернайт зээлийн хүү мөн хэм жээгээр нэмэгдэж буй бөгөөд тавдугаар сарын 12-ноос энэ шийд вэр хэрэгжих юм. Өмнө нь Монголбанк мөнгөний захын тогтвортой байдлыг хангахын тулд бодлогын хүүгээ 14 хувь хүртэл өсгөж байсан, харин өнгөрсөн оны тавдугаар сараас хойш гурван удаа бууруулж 10 хувьд хүргээд байв.

Бодлогын хүүг өсгөсөн энэ арга хэмжээнээс ямар үр дүн гарахаас хамааран тэд да раа гийн алхмаа хийх сурагтай. Ямартай ч Төвбанкны энэ арга хэмжээ инфляцыг хазаарлаж “зогсоохгүй” юм бол дахин мөнгөний бодлогоо чангаруулж болзошгүй аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.