Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зэвсэгт дээрэм хийсэн цагдаагийн хэргийг шүүхэд шилжүүлэв

ЭЦГ-ын III хэлтсийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ч.Эрдэнэжаргалд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүллээ. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд түүнд холбогдох хэргийг шалгасан бөгөөд мөрдөн байцаалтаар энэ оны VIII-IX сард гурван удаагийн үйлдлээр Чингэлтэй дүүргийн IV хороонд үйл ажиллагаа явуулдаг “Толла”, “Миний Дөт” хүнсний дэлгүүрүүдэд нэвтэрч, цагдаагийн тусгай хэрэгцээнд ашигладаг хийн гар буу ашиглан орлогын мөнгийг нь дээрэмдсэнээ хүлээсэн байна. Нийслэлийн прокурорын газраас хэргийг хянаад Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.