Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН МЭДЭГДЭЛ

 Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн болон ХБНГУ, Ираны төлөөлөгчдийн Женевийн хуралдаан нарийн төвөгтэй эл асуудлыг цаашид бүрэн шийдвэрлэхэд дөхөм үзүүлэх зарчмын тохиролцоонд энэ оны 11 дүгээр сарын 24-нд хүрснээр амжилттай өндөрлөснийг Монгол Улс сайшаан дэмжиж байна.  Цөмийн хөтөлбөрийн холбогдолтой аливаа асуудлыг яриа хэлэлцээний замаар, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээний дагуу, талуудын ашиг сонирхлыг харгалзан шийдвэрлэх боломжтойг Женевийн энэхүү тохиролцоо харуулж байна гэж Монгол Улс үзэж байна.  

 

 

Улаанбаатар хот,  2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.