Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ангела Меркелийн утсыг Орос бас чагнажээ

Германы Канцлер Ангела Меркелийн утсыг Америкийн төдийгүй Оросын тусгай албад чагнаж байжээ хэмээн “Focus” сэтгүүл ХБНГУ-ын аюулгүйн албаны эх сурвалжид түшиглэж мэдээлэв. Энд бичсэнээр чагнах ажиллагааг Берлин дэх ОХУ-ын ЭСЯ-наас хийж байжээ. Германд Оросын дор хаяж 120 тагнуулч дипломатчийн дүрээр ажилладаг нь тодорхой болсон аж. Эдний тэн хагас нь Германы янз бүрийн байгууллагуудаас мэдээлэгч элсүүлэх ажил эрхэлдэг байна. Бүхэлд нь авч үзвэл Меркелийн гар утсыг наад зах нь таван улсын тусгай албад чагнажээ. Тэдний тоонд Америк, Оросоос гадна Их Британи, Хятад, Умард Солонгос улс орсон байна. Берлинд байдаг Дипломат төлөөлөгчийн газрынхаа дээвэр дээр ийм зориулалтаар тусгай төхөөрөмж байрлуулснаа Америк, Англи улс нэгэнтээ хүлээн зөвшөөрсөн аж.

Радио цахим хэрэгслээр өөр хэд хэдэн орон тагнах ажиллагаа явуулдгийг Германы тусгай албад бас мэдэж байсан гэнэ. Берлин дэх Засгийн газрын сууцны хороолол өндөр албаны хүмүүсийн араас мөрдөж мөшгөхөд их таатай орчинтой бололтой. Энд гадаад орнуудын Элчин сайдын яамд Германы аюулаас хамгаалах байгууллагатай бараг зэрэгцээд байж байдаг нь гар утсаар ярьж, радио холбоогоор харилцаж буйг нь ажил дээрээсээ шууд чагнах боломж олгодог аж. Германы нийслэл Бонноос Берлинд шилжиж ирэхээс өмнө, түүгээр ч барахгүй хоёр Герман нэгдэхээс өмнө ч Берлинд Засгийн газрын тусгай хороолол барьчихсан байж болохыг тус улсын тусгай албад одоо анхааруулж байгаа гэнэ.

Гадаадын тагнуулын байгууллагууд Германд үнэхээр идэвхтэй ажилладаг гэж тэд үздэг юм байна. Тэдний гаргасан баримтаар бол сүүлийн нэг жилд л гэхэд Германы төрийн байгууллагын 100 орчим ажилтныг элсүүлэхийг оролдсон аж. Чухам тэднээс хэд нь гадаадын байгууллагын урхинд орсныг мэдээлсэнгүй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.