Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“БОИНГ” ОНГОЦОНД тохиолдож болох аюулаас сэрэмжлүүлжээ

 Их өндөрт нисэж явах үед нь “Боинг-747-8”, “Боинг-787” (Дримлай нер) онгоцнуудын бүхээгийн цахилгаан төхөөрөмжүүд хөлдөж, ажиллахаа болих аюул байгааг мэргэжилтнүүд “Люфт ханза”, “United Airlines”, “Japan Airlines” зэрэг 15 компанид урьдчилан сануулжээ. Энэ оны дөрөвдүгээр сараас хойш “Женерал электрик” компанийн нийлүүлсэн хөдөлгүүрт ийм тохиолдол зургаан удаа гарсан байна. Агаарын цахилгаан нь мөсний жижиг талстууд бий болоход нөлөөлдөг тул аянга цахилгаантай үүлэнд онгоцоо 50 миль (90 км орчим)-ээс илүү ойртуулахгүй байхыг шинжээчид анхааруулсан аж.

“Japan Airlines” компани Токио-Дели, Токио Сингапурын чиглэлд дээрх өгүүлсэн маркийн онгоц ашиглахаа больжээ. “British Airways” компанийн “Дримлайнер”-т “Rolls Ройс” фирмийн хөдөлгүүр хэрэглэх болсон байна. “Ethiopian Airlines” компанийн “Дримлайнер” өнгөрсөн долдугаар сард Английн Хит роуд газардах үед бүхээгт нь гал гарчээ. Ийм тохиолдол энд тэндгүй гарч буй ч “Дримлайнер”-ыг өнөө цагийн зорчигч тээврийн хамгийн боловсронгуй онгоц гэж үзсээр байна. Одоо Боинг онгоц 1000 гаруйг үйлдвэрлээд байгаа юм. Нэг сард 10-ыг үйлдвэрлэж буй бол 2016 онд 12 болгох гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.