Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тува залуу мал хулгайлахаар дахин хил зөрчив

Хилийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсгээр ОХУ-ын талаас морьтой, буу агссан гурван хүн хил зөрчиж орж иржээ. Тэдний мөрөөр хилчид эрлийн ажиллагаа зохион байгуулж, улсын хилээс дотогш нэлээд гүн нэвтэрсэн байхад нь олж саатууллаа. Хил зөрчсөн гурван хүний нэг болох Айсович гэх залуу нөгөө хоёроо толгойлон дагуулж ирсэн байж болзошгүй гэх мэдээллийг хууль хяналтын байгууллагын эх сурвалж өгөв.

Тэд ОХУ-ын Тува улсын Мугур Аксы тосгоны иргэд бөгөөд мал хулгайлах зорилгоор манай улсын хилийг зөрчсөн гэдгээ хүлээсэн аж. Айсович өмнө нь малын хулгайн хэргээр 2010 онд Увс аймгийн Сум дундын шүүхээс ял шийтгүүлсэн ч тэр үед насанд хүрээгүй, 16 настай байсан учраас биеэр эдлэх ялыг нь хоёр жилээр хойшлуулсан юм байна. Айсовичийг дагуулан мал хулгайлж байгаад баригдсан Тувагийн иргэн нь өдгөө ШШГЕГ-ын харьяа Ховд аймаг дахь хорих ангид ял эдэлж буй гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.