Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Чингэлгээс их хэмжээний сум олджээ

Улсын хэмжээнд хоёр аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөлтэйгөөр галт зэвсэг, дагалдах хэрэгслийг импортлох эрхтэй аж. Гэтэл сүүлийн үед хууль бусаар галт зэвсэг оруулж ирсэн хэрэг хэд хэдэн удаа гараад байна.

Улаанбаатар хот дахь Гаалийн газрын ажилтнууд АНУ-аас ирсэн хуучин хувцастай чингэлэг шалгаж байхдаа долоон хайрцаг сум илрүүлсэн аж. Гаалийн ажилтнууд нарийвчлан шалгасаар тэрхүү чингэлгээс нийт 350 ширхэг сум олжээ.

Чингэлгийн эзэн О “Би мэдэхгүй. Надад буу, сум хэрэггүй” гэж мэдүүлж байгаа гэнэ. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд энэ хэргийг шалгаж эхлээд байна.


 Х.СҮРЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.