Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мансууруулах үйлчилгээтэй “Ice”-ийг хилээр авч орохыг завдлаа

УМБГ-ын Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг мөрдөх тасаг, ЭЦГ, ХХЕГ-ын Хилийн тагнуулын албаныхан хамтран ГЕГ-ын нэгэн албан тушаалтны хүү Бадрал 0.916 грамм мансууруулах бодис хилээр оруулж ирснийг хэдхэн хоногийн өмнө илрүүлсэн. Түүнийг сэжигтэй бараа хэд хэдэн удаа нэвтрүүлсэн гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирснийг Хилийн тагнуулын албанд шалгуулснаар саатуулсан юм. Үүнтэй яг адил үйлдэлтэй нэг хэрэгтнийг УМБГ-ын дээрх тасагт шалгаж эхэллээ.

Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэг, Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор өнгөрсөн бямба гаригт Улаанбаатар хотын харьяат А гэх залуу мөн л 0.9 грамм орчим “ice” хэмээх нийлэг аргаар гаргаж авдаг мансууруулах бодис оруулж ирснийг ХХЕГ-ын Хилийн тагнуулын алба, ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд саатуулжээ.

Энэ талаар Замын-Үүд дэх Хилийн цэргийн эх сурвалжаас тодруулахад “УМБГ, ЭЦГ-аас хамтарсан Ажлын хэсгийнхэн шалгалт хийснээс хойш хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэгчидтэй хийх тэмцлээ хил, гаалийнхан эрчимжүүлсэн. Хилээр удаа дараа сэжигтэй зүйл нэвтрүүлж байсан хүмүүсийг тандан шалгахын зэрэгцээ, цагдаагийн байгууллагаас сэжигтэй хүмүүсийн талаарх мэдээлэл ирүүлсний дагуу шалгаж, иргэн А-аас 0.9 грамм мансууруулах бодис илрүүлэн өдгөө харьяаллын дагуу УМБГ-т шилжүүлээд байна” гэлээ.


Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.